Д.Дагвадорж: Монголчууд аа, арай ч дээ…

Ч.САНСАР 

Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах  тэмцээн  Монголд анх удаагаа зохион байгуулагдаж, нэг ч үзэгчгүй өндөрлөлөө. Энэ байдалд бухимдсан  Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж өөрийн цахим хуудаст нэгэн уриалгыг гаргаад амжив. Тэрээр  “Монголчууд аа, арай ч дээ. Тэмцээн эхэлж байхад  нэг ч үзэгчгүй. Та нар чинь  яав аа, болохгүй бол Н.Сарандаваа гуайг дууддаг юм бил үү” хэмээн бичээд Буянт-Ухаа спортын ордны хоосон сандлуудын зургийг тавьсан ч олон нийтийг хөдөлгөж чадсангүй. Н.Сарандаваа гуай ч аваргын цахим гуйлтад тус хүргэсэнгүй.


URL:

Сэтгэгдэл бичих