Б.Алтантуяа: Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна

527-1402628196сумХүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу энэ сарын 1-нд Дорнод аймгийн алдарт уяач Д.Ууганбаяр унаач хүүг сунгааны гараанаас дутуу эргэлээ гэж морин дээрээс нь үсдэж буулгаад зодсон хэрэг Матад сумд гарсан. Харин хүү “Дутуу эргээгүй. Бүгд зэрэг эргэсэн шүү дээ” гэж тайлбарлаад дахиж зодуулсан байна.

Тухайн үед хүү зодуулаад ухаан алдсан гэдгийг тэнд байсан хүмүүс хэлж байгаа аж. Хүүгийн ээж Б.Ганчимэг “Миний хүүгийн хамрын яс цуурч, мурийсан. Гурав хоног хамрандаа чихээс хийлгээд эмнэлгээс гарсан. Одоо аймгийн төвд байгаа. Миний хүү уяач Д.Ууганбаярын морийг унаж үзээгүй. Өөрийнхөө морьдыг унадаг байсан юм. Тэр өдөр саахалт айлын морийг унасан юм билээ. Тухайн үед бид дэргэд нь байгаагүй. Хуулийн байгууллага асуудлыг нэг талд шийдэх байх ” гэв.

Хүүгийн ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад эмнэлгийн дүгнэлтийг өгч, гомдолтой гэдгээ хэлсэн байна. Тиймээс энэ хэргийн талаар Дорнод аймгийн Цагдаагийн газрын хүүхдийн байцаагч цагдаагийн ахмад Б.Алтантуяагаас тодрууллаа.

-Алдарт уяач Д.Ууганбаяр унаач хүүг зодсон хэрэг гарч, хохирогчийн ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад хандсан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Манайд хандсан гомдлын дагуу энэ сарын 6-наас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тийм учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

-Зодуулах үедээ ухаан алдсан гэж байсан хүүгийн биеийн байдал одоо ямар байна вэ?

-Хүүгийн биеийн байдал гайгүй ээ. Эмнэлгийн дүгнэлтийг нь манайд өгсөн байгаа. Мөрдөн байцаалт дууссаны дараа тодорхой мэдээлэл өгөх боломжтой.

С.Нэмэх

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих