Ш.Түвдэндорж сайдын тамгаа гардаж авлаа
Өчигдөр хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганаар ҮХАА-н сайдад Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилсон. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн буюу 85 хувийн саналыг авч сайдаар томилогдсон Ш.Түвдэндорж өчигдөр тамгаа гардаж авчээ.
Тодруулбал, өчигдөр орой 20:00 цагийн орчимд Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягаас ҮХАА-н сайдын тамгаа гардсан байна.
URL: