Компаниудын үнэт цаасны үнэлгээ буурчээ

55Монголын хөрөнгийн биржийн энэ оны эхний таван сарын үнэт цаасны арилжаагаар нийт 105.8 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 15.8 сая ширхэг үнэт цаас арилжсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Харин зөвхөн өнгөрөгч тавдугаар сард 46.6 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 0.6 сая ширхэг үнэт цаас арилжжээ. Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс 15407.7 нэгж болж, өмнөх дөрөвдүгээр сарынхаас 368.1 нэгжээр буурсан байна. Хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ энэ хугацаанд 1516.9 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 82.7 тэрбум төгрөг буюу 5.2 хувиар буурчээ.

Ийнхүү хөрөнгийн зах зээл дэх үнэт цаасны арилжаа хумигдаж буй энэ үед МХБ-ийн удирдлагын томилгоог албан ёсоор зарлаагүй байгаа. Экс гүйцэтгэх захирал Х.Алтай нэгдүгээр сард ажлаа өгсөнөөс хойш сонгон шалгаруулалт зарлаж, Монголбанкинд 15 жил ажилласан ажлын туршлагатай  гэгдэх Г.Тогтохбаатар сонгогдсон гэсэн мэдээллийг албаныхан өгсөн. Хөрөнгийн зах зээл одоо хүртэл хөгжиж чадахгүй, бүртгэлтэй компаниудын зах зээлийн үнэлгээ буурсаар байгаа үед удирдлагын томилгоог яаравчлуулан, шат дараатай арга хэмжээг уг зах зээлд хийх шаардлагатай болжээ.

Ugluu-logo171573


URL:

Сэтгэгдэл бичих