Хар тамхи илрүүлжээ
Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар энэ сарын 6-ны өдөр 17 цагийн орчимд Монгол Улсын хилээр нэвтрэх чиглэлд нэвтэрч байсан Монгол Улсын иргэн Г-ын гар тээшийг зорчигчийн рентген аппаратаар шалгахад сэжигтэй зүйл ажиглагдсан байна.
Уг сэжигтэй гар тээшинд гаалийн хөдөлгөөнт хяналтын эрэлч нохой оролцуулан үзлэг хийсэн байна. Үзлэгээр гар тээшин дотроос өнгөгүй тунгалаг мөс хэлбэрийн зүйл гурван ширхэг, шилэн ганс, бичил жин, гуурс зэрэг зүйлс илэрсэн тул гаалийн улсын байцаагч нар эд зүйлд болон хүний биед нарийвчилсан үзлэг шалгалтыг хийсэн. Мөс хэлбэрийн гурван талстыг ЗҮГГ-ын лабораторит шинжлүүлэхэд “methamphetamine” мансууруулах бодис болох нь тогтоогдсон тул гэмт хэргийн чанартай үйлдэлд хойшлуулшгүй ажиллагаа явуулж хэргийн материалыг Замын-Үүдийн цагдаагийн газарт хүлээлгэж өгсөн байна.
URL: