7-8 насны охидууд хөрш айлынхаа ах дүү нарт хүчиндүүлжээ
Сүүлийн жилүүдэд манай оронд хүчирхийллийн гэмт хэргийн гаралт анхаарахгүй байхын аргагүй хэмжээнд өсчээ. Хамгийн харамсалтай нь хүчирхийллийн гэмт хэггийн золиос нь насанд хүрээгүй хүүхдүүд болоод байгаа нь асуудал дагуулаад байна. Үүнд эцэг эхчүүдийн хайхрамгүй байдал хамгийн том нөлөөтэй.
Яг одоо таны хүүхэд юу хийж байна? Хаагуур хэнтэй нөхөрлөж байна? Гэртээ байна уу, аль эсвэл найз нөхөдтэйгөө зуны сургалтанд хамрагдсан уу? Харин цоожлогдсон уу? Та энэ асуултыг өдөр бүр өөртөө тавьж үр хүүхдээ аюул эрсдлээс хамгаалахгүй бол өнгөрсөн хойно гэмшээд барахгүй аюул нүүрлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Дөнгөж өчигдөр дөрвөн настай бяцхан охин тагтан дээрээсээ унаад нас барчихлаа. Мөн 7-8 насны эгч дүү охидууд хамар хашааныхаа ах дүү нарынхаа бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийн золиос боллоо. Энэ бүхэн бидэнд хангалттай сургамж биш гэж үү. Дурьдаад байвал олон тоо баримт, жишээ дурьдаж болох энэ асуудлын талаар та заавал анхаараарай. Айл гэр бүхэн аз жаргалтай элэг бүтэн сайхан аж төрөх болтугай
URL: