“Москва” хороололын барилгын тар танигдлаа
Өнөөдөр Улаанбаатар хотод хурдастай хөгжин дэвшиж байна хэмээн бараг өдөрт л нэг барилга сүндэрлэн босож, ард иргэдийн ая тухтай таатай байдлыг хангах, аюулгүй тайван орчинд амьдруулах өргөн бололцоо олгодог хэмээн дээр дооргүй л шаагидаг.
Нийгэм тэр аяараа л өнгөрсөн зуунд баригдсан Орос ах нарын барилгын чанарыг шагшин магтдаг. Харин орос барилгын материалаар орос инженерүүдтэй туршлага солилцож Монгол дахь “Зарубежстрой” ХХК гүйцэтгэлийг нь хийсэн, Улаанбаатар хотын орон сууцны хороолол дундаа чанартайнх нь тоонд багтдаг барилга бол “Москва” хороолол. 3, 4-р хороолол, нэгдүгээр хороолол зэргийг барьсан орос ах нарынхтай чанарын хувьд ижил яс сайтай хэмээгддэг нь хотын төвийн байрнуудтай бараг ижил ханшинд аваачдаг байсан юм.
Гэтэл энэ байдал бодит байдал дээрээ үгүйсгэгдэх мэт өчигдөр үд дундад болсон “Москва” хороололын 9-р байрны гурван давхарын айлын цонхны доод талын өнгөлгөөний тоосго нь их хэмжээгээр ховхрон унасан нь барилгын чанарын асуудал ямархуу төвшинд бүтээн босгогдолтой байгааг илтгэх мэт.
ЧОЙ
URL: