Бөөн цагаан нуурын загас олноороо үхжээ
МУИС, Японы Каназава их сургууль, Шинжлэх ухааны академийн Газар зүйн хүрээлэн хамтран Зүүн өмнөд Азийн бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлтийг нуурын хурдасаас судлах төслийг 2009 оноос эхлүүлжээ.
Тэд уг төслийнхөө хүрээнд энэ жил Баянхонгор аймгийн Бөөн цагаан, Таац, Орог, Хөх нуурт судалгаагаа эхлүүлжээ. Судалгаагаар Бөөн цагаан нуурын загас их хэмжээгээр үхэж байгаа нь илэрсэн байна. Нутгийг иргэдийн зүгээс 2011 оноос хойш нуурын загас ихээр үхэх болсон талаар ярьжээ.
Харин судлаачдын үзэж байгаагаар тус нуурын дэргэд үйл ажиллагаа явуулдаг алтны уурхайн хаягдлын далан болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор усны найрлага, эрдэс бодис нь дутагдснаас үүдэлтэй байх магадлал өндөр гэв.
Э.Орхон
Зууны мэдээ
URL: