Жолоо барих үедээ өвчин намдаах эм хэрэглэж болохгүй
Польшийн эрдэмтэд өвчин намдаах, тайвшруулах эм уусан жолооч нар авто ослын тоог 2-4 дахин нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.
Өвчин намдаах эм нь төв мэдрэлийн тогтолцоог дарангуйлах, нойр хүргэх, хөдөлгөөний баримжааг алдагдуулах, анхаарал сулруулах үйлчлэл үзүүлдэг байна.
Мөн ядаргааны эсрэг эм ч нойр хүргэх, бие нозооруулах үйлчлэл үзүүлдэг тул машин жолоодохын өмнө хэрэглэж болохгүйг анхааруулжээ. Дээрх эмүүдийг хэрэглэсэн тохиолдолд 1-6 цаг харзнаж байж замын хөдөлгөөнд оролцох ёстой аж.
URL: