Сонирхол татам барилгууд
Дэлхий дээр загвар, дизайны хувьд буюу архитекторын нарийн сонирхолтой шийдэлтэй байшин барилга олон бий. Тэдгээр байшингуудаас долоог нь онцолж байна.
1.Ковбой гутлан барилга
АНУ-ын Сийтл хотод байрладаг гутлан хэлбэртэй барилга. Энэ барилга нь анх ШТС-ын ариун цэврийн өрөөний зориулттайгаар ашиглагдаж байжээ. Харин одоо Сийтлийн цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн үнэ цэнэтэйд тооцогдох барилга болсон. Энэ нь өндөр биш бөгөөд ариун цэврийн зориулалтаар хэрэглэгддэг байсан гэхээр холоос бол бараг харагддаггүй.
2. Шинэ Зеланд дахь хоньч нохойн байшин
Tirau хэмээх гудамжинд төмрөөр хийгдсэн хоньч нохойн барилга байдаг нь жуулчдыг татах газрын нэг юм. Та энэ байшинд орж үзсэнээр бэлчээрийн мал аж ахуйн тухай өгүүлсэн ханын зургууд, байгалийн болоод бусад мэдээ мэдээллийг хананд байршуулсан байхыг олж харна.
3. Франц дахь “Хөөсөн” зочид буудал
Францад BOUCHES-DU-Роны болон Скай голын хөвөөнд орших зочид буудал. Зочид буудлын загварыг Пьер Штефани зохион бүтээжээ. Тэрээр хүмүүс оддын доор унтаж байг хэмээн ийм архитектуртай барилгыг санаачилжээ. Мөн байгаль орчинд ээлтэй зочид буудал байгуулахыг мөрөөдсөн мөрөөдлөө ч биелүүлсэн аж. Нийт хэмжээ нь 13 фут диаметртэй гэнэ.
4. Хятадын “Хөвөгч онгоц”- н зочид буудал
Энэ буудлын загварыг ОХУ-ын архитектур зохион бүтээсэн нь дэлхийд сонирхогдох загварын илрэл болсон. Тус буудлын бүх засал чимэглэл модоор хийгдсэн тул амрагчдад цэвэр агаараар амьсгалах боломжийг бүрдүүлж өгчээ.
5. Канзас хотын номын сан
АНУ-ын Канзас хотын номын сан нь онцгой архитектур бүхий загварын нэг юм. Баруун Канзаст байх бөгөөд 1873 онд олон нийтийн номын сан болсон. Энэ нь дэлхийн хамгийн том олон нийтийн номын сан аж.
6. АНУ-ын үлгэрийн байшин
Энэ бол хамгийн алдартай төгс байшин юм. Үлгэрийн ертөнцөд гардаг байшинг бодитоор харах ховорхон боломжийн нэг нь энэ ажээ.
gereg.mn
URL: