“Тоёота” 650 мянган автомашинаа эргүүлэн татна
Японы автомашин үйлдвэрлэгч “Тоёота” корпораци үйлдвэрлэлийн алдаанаас үүдэж дахин 650 мянган автомашинаа эргүүлэн татахаар болоод байна. Жолоочийн хажуугийн аюулгүйн дэр цоорхой хийгдсэнээс ийнхүү их хэмжээний хохирол нүүрлэв. Заасан автомашинуудыг эргүүлэн үйлдвэрт авч ирэхэд нийт 2.79 сая ам.доллар шаардлагатай гэнэ.
Гэмтэлтэй суудлын тэргүүдийн цоорхой аюулгүйн дэрний тухай борлуулалт хийгдсэн орнуудаас гомдол ирсэн байна.
“Тоёота” корпорацийн албан ёсны мэдэгдэлд “Үйлдвэрлэлийн гэмтэлтэй автомашиныг худалдан авсан хэрэглэгчдээс хүлцэл өчихийн ялдамд, шинэ автомашинаар даруй сольж өгөх болно” гэжээ.
Үйлдвэрээс 650 мянган аюулгүйн дэрний гэмтэлтэй автомашин гарснаас 350 мянга нь борлогдсон байжээ. Хэрэглэгчид ээлж дараалан гомдол мэдүүлсээр л байгаа аж.
Эргүүлэн татах автомашинууд дотор “Corolla”, “Camry”, “Vios” зэрэг суудлын тэргүүд багтжээ.
Т.Бат
URL: