Торгуудын Гүнж Ниржидмаа
1771 онд Зүүн гарын уугуул нутгаа арга буюу зорих болсон Ижил мөрний зүүн эргийн торгуудчууд Увш ханы удирдлагаар өвлийн хүйтэн, оросын холбоотон болсон казахуудын дайралт зэрэг өчнөөн бэрхшээлийг туулж төрөлх нутагтаа цөөхөн хэд нь л буцаж ирсэн байдаг.
Тэдгээрийн нэгэн болох Бамбар ноёны удам торгуудын ван Палт |1882-1920| Токиод Японы эзэн хааны цэргийн академи төгссөн, Хятад, япон хэл, түүх, уран зохиолын мэдлэгээрээ гайхагдаж байсан нэгэн бөгөөд 1911 онд Алтайн тойргийн амбан захирагч болжээ.
Тэрээр 1913 онд Хятад Монгол хоёрын хооронд болсон цэргийн мөргөлдөөнийг зогсоож, Оросын консултай гэрээ байгуулсан байдаг. Мөн 1917 оноос Хятадад төрийн албанд ажиллаж байсан бөгөөд хүүхдүүддээ өрнө дорны боловсрол олгохыг ихэд чухалчилдаг байжээ.
Тэрээр хүү Минжүүрдорж, охин Ниржидмаа, Сэрц, Цэрэндорж гэсэн дөрвөн хүүхэдтэй байсан бөгөөд хүү Минжүүрдоржоо Санкт Петрбургт офицерийн сургуульд сургаж, охин, гүнж Ниржидмаагаа Европод өндөр боловсрол эзэмшүүлсэн байдаг.
Франц улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Бреалийн эхнэр Ниржидмаа де Торгуд 1983 онд Парист нас баржээ. Гүнж Ниржидмаагийн том хүү Бони де Торгуд нь Франс пресс агентлагийн дарга, түүний дүү Шарль де Торгуд нь Батлан хамгаалах яаманд офицерын албыг тус тус хашиж байжээ.
Ниржидмаа нь өндөр боловсрол мэдлэг, хүмүүжил, зан аашаараа гадаадад байсан нутаг нэгтнүүдийнхээ дунд асар өндөр нэр хүндтэй домог болсон бүсгүй байв.
Эх сурвалж: “Хөх толбо” сонин
URL: