Нутаг, нутгийн бєхчvvд бууриа засчээ

Тvvхт олон ой давхцсан энэ жилийн Улсын баяр наадам сайхан болох биз ээ. Цэнгэлдэх хvрээлэн єнгєє засч, эрхий мэргэн харваач, уяачид, хvчит бєхчvvд маань аль хэдийнэ наадмын бэлтгэлдээ гарчээ. Ховд, Тєв аймгийн бєхчvvд одоогоор хаана гарах нь тодорхойгvй байгаа бол нутаг, нутгийн хvчтнvvд хаагуур тєвхнєсєн талаар сонирхуулъя.

Увсын бєхчvvд “Харзтай”-г тvшлээ

“Увс нуур” дэвжээний 40 шахам бєх Туул голын захад “Харзтай” хэмээх амралтын газарт тулгын чулуугаа байрлуулжээ. Єнгєрсєн жилийн наадмын тvрvv, отгон арслан Б.Ганбат дэвжээгээ ахлах бол Ардын багш, Улсын аварга О.Балжинням дасгалжуулагчийн ажилд томилогджээ.
Увс нутгийнхан уран хурц барилдаанаараа бєх сонирхогчдын сонирхлыг татдаг харцага Є.Бат-Орших, С.Мєнхбат, А.Бямбажав нарыг цолоо ахиулна хэмээн найдвар тавьж буй юм билээ. Тvvнээс гадна аймгийн арслан C.Батсуурь, Б.Ганзориг, аймгийн заан Ганзориг, аймгийн начин Н.Батсуурь нарыг улсын цолонд хvрэх бєхчvvдийн тоонд багтаажээ. Єнгєрсєн жил арслан, хоёр харцага тєрсєн энэхvv галаас энэ жил олон шинэ цолтон тєрєх нь дамжиггvй биз ээ.

Наадмын таавар будлиантуулагч Ч.Санжаадамба

Архангайн бєхчvvд дахин бууриа сэлгэлээ. Жилийн жилд “Сvvж” амралтад бэлтгэлээ базаадаг “Бєх билэгт” дэвжээнийхэн єнгєрсєн жил БХЯ-ны харьяа Цэргийн амралтыг сонгосон. Харин энэ жил мєн л бууриа сэлгэж Туул голын хєвєєн дэх Найман шарга хэмээх газар тєвхнєв. Даян аварга Г.Єсєхбаяр галаа удирдаж байгаа бол тvvний удирдлагад улсын заан Д.Рагчаа, харцага Т.Мєнгєнцоож, Г.Батбаяр, М.Батжаргал нарын бєх багтжээ. Мєн єнгєрсєн жилийн наадмын тааврыг будлиантуулсан цэргийн хурц арслан Ч.Санжаадамба, Ч.Ганзориг, М.Бат-Отгон нарын бєх бий. Дашрамд сонирхуулахад, наадмын ємнєх аймаг, цэргийн цолтой 256 бєхийн хаалтын барилдаанд Ч.Санжаадамба тvрvvлж, аймгийн арслан Б.Одгэрэл vзvvрлэсэн билээ. Бєхийн хорхойтнууд тvvнийг улсын цолонд хvрнэ хэмээн энэ жил дахин тааварт дэвшvvлж суугаа нь дамжиггvй.

Нутгаа тvшсэн Булган, Сэлэнгийн бєхчvvд

Булган аймгийн бєхчvvд нутаг усаа шvтэн Хутаг-Єндєрт наадмын бэлтгэлдээ оржээ. Монгол Улсын гарьд И.Доржсамбуу тэргvvтэй галын бvрэлдэхvvнд улсын заан М.Єсєхбаяр, єсєх идэр начин И.Ёндонсамбуу, Ц.Цогтжаргал, Э.Энхбат нарын улсын цолтноос гадна Хєдєлмєрийн баатар, гавьяат тамирчин, аймгийн арслан Н.Тvвшинбаяр болон А.Отгонбаатар, М.Сvмбээ нарын хvчтэн багтжээ. Олимпын аварга Н.Тvвшинбаярын хувьд хэдхэн хоногийн ємнє болсон “Мєнхийн vсэг” группийн 20 жилийн ойн барилдаанд шєвгєрсєн байгаа. Булганы бєхчvvдийн араас Сэлэнгийн хvчтнvvд нутгаа зорьж “Амарбаясгалант” хийдийн ойролцоо “Моностой”-н амралтад тухалжээ. Т.Єсєх-Ирээдvй, Г.Эрхэмбаяр, Н.Бvрэнбаатар, Ч.Баянмєнх нарыг єнєє жил харцага, заан цолонд хvрнэ гэдгийг бєх сонирхогчид ам дамжин ярьж буй. Мєн улсын цолонд нэр нь байнга бичигддэг аймгийн арслангууд энэ галд бэлтгэлээ базааж буй юм билээ.

Бугын САА жилийн жилд vнэ цэнэтэй
Бугын САА Баянхонгор, Євєрхангайн бєхчvvдэд ээлтэй. Их Монгол Улс байгуулагдсаны тvvхт 800 жилийн ой болон Ардын хувьсгалын 87 жилийн тvрvv бєх энэхvv нутгаас тєрсєн учраас бєхчvvд ихэд билгэшээдэг. Энэ ч утгаараа “Хонгор нутаг” дэвжээнийхэн дассан газраа тухалжээ. Улсын гарьд П.Сvхбат, харцага Д.Батболдоор ахлуулсан Хонгор нутгийн бєхчvvд, гавьяат дасгалжуулагч Дашжамцын ахалсан “Хилчин” спорт хороотой хаяа нийлэн Сєгнєгєрийн гол дагуу буужээ. Улсын арслан Б.Ганбаатар дасгалжуулагчтай До.Ганхуяг арслангаар ахлуулсан Євєрхангай аймгийн “Их Монголын хvчтэн” дэвжээний бєхчvvд уламжлалаа дагаж Бугын САА-д буужээ. Єнгєрсєн жил наадмын бэлтгэлдээ ирж очин байсан аварга Д.Сумъяабазар энэ жил зодоглох эсэх нь тодорхойгvй хэвээр байгаа. Тєв аймгийн бєхчvvд Бугын сангийн аж ахуйд, даян аварга А.Сvхбат шавь нарынхаа бэлтгэлийг Хустайн нурууны аманд хангадаг уламжлалтай. Харин одоогоор бэлтгэлдээ гараагvй байгаа аж. Тєв аймгийн нутаг дахь “Сvvж” амралтад “Хvч” спорт хороо болон Монгол Улсын заан М.Баяржавхлангаар ахлуулсан Завхан аймгийн бєхчvvд гарсан байна.

Алтайн бєхчvvд “Мандал” амралтад vнэнч

Улсын наадамд дээгvvр барилдах олон бєхтэй гэгддэг Алтай нутгийн бєхчvvдийг улсын начин Д.Бадрах, улсын гарьд Н.Ганбаатар нар дасгалжуулах нь ээ. Тєв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах “Мандал” амралтаа энэ жил дахин сонгожээ. Улсын заан Б.Соронзонболд, улсын начин Д.Лхагвадорж, Ш.Тогтохбаяр, Л.Гантулга, Ж.Бат-Эрдэнэ, аймгийн арслан Г.Багахvv нар багтжээ.
Дундговь, Дорнодын хvчтнvvд Гачууртад айлсав

“Дорнод нутаг“ дэвжээний бєхчvvд улсын начин Т.Гансvхийн удирдлага дор Гачууртын “Монгол шилтгээн” амралтад тухаллаа. Дорнодын хvчтнvvд анх удаа гал болон тусдаа гарч байгаа нь энэ юм. Дундговь аймгийн бєхчvvд улсын харцага Л.Пvрэвжаваар ахлуулан мєн л Гачууртыг сонгов. Увс аймгийн Хяргас сумын харьяат Х.Баянмєнх аваргын эдлэн газрын ойролцоо сонгожээ. Улсын харцага У.Магалжаваар ахлуулсан Сvхбаатар аймгийн “Жавхлант” дэвжээнийхэн Хэрлэн голын хєвєєнд Хэнтий аймгийн Баян давааг тvшжээ.

Хєвсгєлийнхєн Баянчандманьд тухлав

Эрт дээр vеэсээ бєхчvvдээрээ алдартай Хєвсгєл нутгийнхан Тєв аймгийн Баянчандмань сумын нутаг ХААИС-ийн амралтын ойролцоо тєвхнєжээ. “Хєвсгєлийн хvчтэн”-vvдийг цолны эрэмбээр Улсын арслан Х.Мєнхбаатар манлайлжээ. Тvvний удирдлагад харцага Г.Элбэг, Г.Ганхуяг, начин Ц.Содномдорж тэргvvтэн багтсан байна. Харин хєвсгєлчvvд єнєє жил олон ой давхцсан том наадамд Х.Мєнхбаатар арслангаа тvрvvлнэ гэдэгт итгэлтэй байгаагаас гадна аймгийн арслан А.Батмєнх, П.Гантєгс нарын арслангаа улсын цолонд хvрнэ хэмээн найдаж буй юм.


URL:

Сэтгэгдэл бичих