“УЛААНБААТАРМАРАФОН” ОЛОН УЛСЫН ГҮЙЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МЭӨ 490 онд дайн дууссан тухай баярт мэдээг ард түмэндээ хүргэхээр Марафон хотоос Афин хүртэл 42 км 195 м газрыг хөлийн хурдаар дэмжин, зохион байгуулалтанд оруулж, нийтийг хамарсан биеийн тамирын үйл ажиллагаа болгож байна. Хол зам туулсан Грек цэрэг тэсвэр хатуужилын илэрхийлэл болсон марафон гүйлтийн төрлийг бий болгосон.
Өнөөдөр нийслэлээрээ овоглосон марафон гүйлт зохион байгуулдаггүй улс орон гэж бараг үгүй. Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө зориулж буй энэхүү хөдөлгөөнийг Герман, АНУ, Англи, Солонгос, Япон зэрэг томоохон улс орнууд нийслэл хотдоо өрнүүлдэг.
Үүний дагуу Монгол Улсын нийслэл хот байгуулагдсаны 375 жилийн ой, “Найрсаг Улаанбаатар” цогц хөтөлбөрийн олон арга хэмжээний нэг “Улаанбаатар – Марафон” олон улсын гүйлтийг 2014 оны 06 дугаар сарын 07-ны бямба гарагтзохион байгууллаа.
Энэхүү гүйлтийн гол зорилго нь Засгийн газрын 2013 оны 325 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2014 оны А161 дүгээр захирамжаар эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчилах, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж зорилгодоо хүрэх тэсвэр хатуужилтай болгон бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжил төлөвшүүлэхэдоршиж байна.
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болсон энэхүү гүйлтийн нээлтийн ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын Сайд Ц.Оюунгэрэл, Гадаад харилцааны Сайд Л.Болд, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Орлогч, “Улаанбаатар – Марафон” олон улсын гүйлтийг Зохион байгуулах хорооны дарга Ц.Энхцэнгэл, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, “Улаанбаатар – Марафон” олон улсын гүйлтийг Зохион байгуулах хорооны Орлогч даргаХ.Бакытжан нар болон Зохион байгуулах хорооны гишүүд,гадаадаас урилгаар оролцож байгаа алдартай тамирчид хүрэлцэн ирсэн.
Энэхүү гүйлтийг Зохион байгуулах хороо байгуулагдсанаас хойш 10-аад удаа хуралдаж төлөвлөгөө, чиглэл, заавар, маршрут, медаль, малгай, футболк, цүнх, медальоны загварыг хэлэлцэн баталж, цаг үеийн асуудлуудыгшийдвэрлэсэн.
“Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийн мэдээ мэдээлэл, онлайн бүртгэлийг багтаасан www.sport.ub.gov.mn-ыг Нийслэлийн Технологийн газар, “Юнайтэд Систем Солюшн” байгууллагуудтай гурвалсан гэрээ байгуулан ажиллууллаа. Гүйлтээрхичээллэдэг гадаад, дотоодын иргэд гүйгчид, их дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчид, нийслэлийн иргэд нийт 16839хүнийг албан ёсоор онлайн бүртгэл болон биечлэн бүртгэлээ.
Энэхүү гүйлтийн
- Ерөнхий зохион байгуулагчаар:Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам;
- Хамтран зохион байгуулагчаар:Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, “Ар Монгол травел” ХХК, Нийслэлийн Аялал, жуулчлалын газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Тээврийн газар, Монголын Хөнгөн атлетикийн холбоо, Монголын Хэт холын марафон гүйлтийн холбоо, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Багануур, Багахангай, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүргүүд, Улаанбаатар нэгтгэлийн холбоо;
- Ивээн тэтгэгч байгууллагаар:Mill House ХХК, “Дүнжингарав” олон улсын худалдааны төв, Компанийн засаглалаар тэргүүлэгч, Монгол Улсын шилдэг банк, спортыг дэмжигч “ХАС БАНК”, “Ном хур” хэвлэлийн цогц үйлдвэрлэл, Витафит групп, VITA цэвэр цэнгэг ус, МСSCoca Cola, “Монгол Глобал” ХХК;
- Дэмжигч байгууллагаар:Монголын Үндэсний Олимпийн хороо, Монголын Залуучуудын холбоо, Монголын Оюутны холбоо, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Нийслэлийн Авто замын газар, “Залуу дугуйчин” клуб зэрэг байгууллагууд хамтран ажилласанд талархал илэрхийлье.
Марафон гүйлтийн 1.5км-ийн зай буюу сайн дурынхан, гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилалд нийт 2700 хүн, 4 км-ийн зайн 17-оос доош насны ангилалд 7000 хүүхэд, 4 км-ийн зайн 50-иас дээш насны ангилалд 1450 ахмад, 5км-ийн зайд 5000 хүн, 8 км-ийн зайд 909 хүн, 21 км-ийн зайд 250 хүн, 42км-ийн зайд 500 хүн “Эрүүл мэнд, энх тайван, эх дэлхий, байгаль орчныхоо төлөө” нэгдэн гүйцгээлээ.
Гүйлтэнд оролцогчид:
Нэг дэх тойрог – 4000 м: Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай – Төв шуудан – Энх тайвны өргөн чөлөө – Их дэлгүүрийн зүүн өнцөг –Тедү төв – Чингэлтэй дүүргийн ЗДТГ- Зоос гоёл – МУИС – ШУТИС- МУБИС- Энх тайвны өргөн чөлөө- Дуурь бүжгийн эрдмийн театр – Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай
Хоёр дахь тойрог – 5000 м: Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай – Төв шуудан – Энх тайвны өргөн чөлөө Цэцэг төв- Зоос гоёл – МУИС – Бээжингийн гудамж-Чингис зочид буудал – Бөхийн өргөө- Энхтайвны өргөн чөлөө – СЭЗИС- МУБИС- Дуурь бүжгийн эрдмийн театр – Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай
Гурав дахь тойрог – 8000 м: Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай – Төв шуудан – Энх тайвны өргөн чөлөө /Баруун 4-н зам/ – Гэсэр сүм – Ялалтын талбай – Зоос гоёл – МУИС – Хөгжим бүжгийн коллеж – Сансарын туннель – Чингис зочид буудал – Бөхийн өргөө – МУБИС – Шангрилла зочид буудал – Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай
ХАГАС МАРАФОН 21097.5 м: Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай – Төв шуудан – Энх тайвны өргөн чөлөө –Хараа зочид буудал – Бөмбөгөр худалдааны төв-Гэсэр сүм-Ялалтын талбай - Зоос гоёл – МУИС – Хөгжим бүжгийн коллеж – Сансарын туннель- / туслах замаар/ – Зүүн 4-н зам – Энх тайвны өргөн чөлөө- Бөхийн өргөө – МУБИС – Шангрилла зочид буудал тойргоор 2 удаа тойрох
3 дахь тойрог Төв шуудан – Энх тайвны өргөн чөлөө – Их дэлгүүрийн зүүн өнцөг –Тедү төв – Чингэлтэй дүүргийн ЗДТГ- Зоос гоёл – МУИС – ШУТИС- МУБИС- Энх тайвны өргөн чөлөө-Шангрилла зочид буудал – Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай
БҮТЭН МАРАФОН 42195 м: Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай – Төв шуудан – Энх тайвны өргөн чөлөө –Хараа зочид буудал – Бөмбөгөр худалдааны төв-Гэсэр сүм-Ялалтын талбай - Зоос гоёл – МУИС – Хөгжим бүжгийн коллеж – Сансарын туннель- / туслах замаар/ – Зүүн 4-н зам – Энх тайвны өргөн чөлөө- Бөхийн өргөө – МУБИС – Шангрилла зочид буудал тойргоор 5 удаа тойрох
6 дахь тойрог Төв шуудан – Энх тайвны өргөн чөлөө –Цэцэг төвөөс зам дээр буцаж эргээд – Гадаад харилцааны яам- Шангрилла зочид буудал – Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гэсэн маршрутаар гүйлээ.
42 км-ийн зайд оролцсон эрэгтэйчүүдээс Б.Сэр-Од, Кitаоkа YUKIHIRО(Япон), Б.Доржпагам, Pan LiHui, Jia JunFeng(хоёулаа БНХАУ), Б.Сүрэнжав;эмэгтэйчүүдээс Б.Отгонбаяр, Б.Мөнхзаяа, Б.Долгормаа, Бадамхатан, В.Отгонтуул;21 км-ийнзайд оролцсон эрэгтэйчүүдээсYamamoto YOSHIHIRO(Япон), О.Болдоо, Ц.Бямбажав, Liu Tao(БНХАУ), Н.Мөнхбаяр, Ж.Олонбаяр;эмэгтэйчүүдээс Шинэцэцэг, Ундармаа, Санжидмаа, Ариунтунгалаг, Г.Ундармаа, Сэмжид;8 км-ийнзайд оролцсон эрэгтэйчүүдээс Г.Одхүү, Т.Цэрэнпил, А.Бахыт, Г.Гүррагчаа, Б.Пагва, Б.Ачбадрах;эмэгтэйчүүдээс Д.Март, Ж.Халиунаа, Б.Дуламсүрэн, Ц.Бадамсүрэн, Н.Энхтуул, А.Чулуунцэцэг;5 км-ийнзайд оролцсон эрэгтэйчүүдээс Гантөмөр, Төмөрчөдөр, Манлайбаатар, Э.Борхүү, П.Үүрцайх, Э.Барсүрэн;эмэгтэйчүүдээс Б.Намуунтуяа, О.Нарандулам, С.Хонгорзул, Б.Төгсбаяр, А.Анхцэцэг, Н.Ууганцэцэг;4 км-ийнзайд оролцсон хөвгүүдээс Т.Мөнгөншагай, Ш.Билгүүдэй, М.Оюунбат, Б.Ханхүү, Д.Нямдэлгэр, О.Доржпүрэв;охидоос О.Эрдэнэтуяа, Г.Мөнхзул, Э.Түмэнзаяа, Г.Санчирмаа, Уранчимэг;4 км-ийнзайд оролцсон эрэгтэйчүүдээс Б.Казанбай, Д.Эрдэнэцогт, Ч.Сундуй, Т.Буянболор;эмэгтэйчүүдээс Энхтайван, Мягмар, Ч.Пагамсүрэн, Оюунцэцэг, Цогзолмаа;1.5 км-ийн зайд оролцсон гэр бүлээс Билгүүн, Дөлгөөн, Ирмүүн нар, Даваадалай, Маралгуа нар, Чинзориг, Цэцэнбилэгт нар; энэ зайд уралдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс Мөнхбат, Ванданпүрэв, Гармабазар;Даваасүрэн, Саранцэцэг, Цэцэгмаа нар эхний байруудад тус тус шалгарлаа.
“Улаанбаатар – Марафон” гүйлтийн хагас буюу бүтэн марафоны 21975м, 42195м зайд гүйж эхний 1-6 дугаар байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй тамирчдад алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагналаа. Барианд орсон бүх тамирчдыг дурсгалын медаль, өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа.
1.5 км, 4000 м, 5000 м, 8000 м зайд гүйж эхний 1-3 дугаар байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй тамирчдад алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагналаа.
Нийслэлийн Биеийн тамир,
спортын газар
URL: