Хойд Солонгосын хориотой гэрэл зургууд /фото/

Фото зурагчин Эрик Лафорг Хойд Солонгост зургаан удаа очжээ. Түүний дарсан зарим зургуудыг Хойд Солонгосоос нийтэлж болохгүйг анхааруулжээ.

Эрик Лафорг

- 2012 оны есдүгээр Хойд Солонгост очоод ирсний дараа би хэд хэдэн зургийг интернэтэд тавьсны дараа намайг тус улсад очихыг хориглосон юм. Хойд солонгосчууд тэр зургуудыг доромжилсон гэж үзээд интернэтээс авахыг тэд санал болгосон ч би зөвшөөрөөгүй.  Үнэн байдлыг харуулахгүй  байх нь шударга бус гэж би үзсэн юм.

 

Түүний яриагаар нийслэл болон том хотуудаас хол хөдөө орон нутагт амьдрал нь их хүнд гэнэ. Загачдын жижиг тосгонд түүнийг хүндэт зочин шиг хүлээн авчээ. Тосгоныхон өдөржингөө загас барьж, далайн ургамал цуглуулдаг ба гар утас гэгчийг хэзээ ч үзээгүй байжээ. Тийм хүнд амьдралтай ч нүдэндээ нулимстайгаар хүндэт дарга нараа шүтдэг гэнэ.

 

Цэргийнхний дунд зогсож буй эмэгтэй. Хойд Солонгост цэргийнхний зургийг авч болдоггүй.

 

Хойд Солонгосыг армийг дэлхийн хамгийн хүчтэй арми гэж ярьдаг. Тэр нь тариачдад туслах хар ажлаас цэргүүдийг чөлөөлдөггүй аж.

 

Хотуудаас гадна ийм зураглал их бий.

 

Пхеньяны метро нь хамгийн гүнд тавигджээ. Учир нь түүнийг бөмбөгнөөс хорогдох байр гэж төлөвлөн хийсэн байна. Хонгил нь харагдаж байгаа гээд энэ зургийг нийтэлж болохгүй гэж Лафаргт сануулжээ.

 

Ийм зургийг Хойд Солонгосын дарга нар тэвчихгүй. Америкт ч хүртэл ядуус байдаг гэж тайлбарласан ч тэднийг ятгаж чадахгүй.

 

 

Хар зах гэдгийг тэнд хорьсон байлаа. Иймэрхүү саарал худалдаачид тамхи, чихэр заран амь зогоодог.

 

Ким Чен Ирийн ойн баяраар янз бүрийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, жагсаал болно.

 

Пхеньян хотыг Хойд Солонгосын нүүр царай гэдэг. Тэгээд ч байрнуудын нүүрэн талыг засч буддаг. Харин ар тал нь огт өөр зураглалтай.

 

Пхеньянд машины тоо нэмэгдэж байгаа ч хүүхдүүд машин зам дээр тоглодог хэвээрээ.

 

Нэгэн шөнө Лафаргийн машиныг гудамж нь хаагдсан байснаас өөр гудамжаар явуулжээ. Тэд гэрэл цацран зураг авахыг хориглохдоо хүмүүс айна гэж тайлбарласан байна.

 

Ваннынд ус авсан байгаа нь тэнд амьдрал хүндхэн гэдгийг харуулж байна.

 

Хот хоорондын тээвэр гэж бараг байхгүй. Зөвшөөрөл авч байж тэд ийш тийш явдаг. Энэ цэрэг эмэгтэй замын машин барихаар гараа өргөжээ.

 

Ядуурлыг харуулж болохгүй шиг баяныг бас тэд харуулдаггүй. Пхеньяны нэгэн цэцэрлэгт авсан энэ Мерседесийн эзэд барбенкю бэлтгэн зугаалга хийж байжээ.

 

 

Амарч буй цэргийн зургийг авах бас хориотой.

 

Туранхай хүний зургийг авч болохгүй.

 

Ундаа, хоолны бүх төрлийг Пхеньяны хоёр валютын дэлгүүрээс авч болно. Евро ба Өмнөд Солонгосын вон энд гүйлгээнд байдаг. Зөвхөн элитийнхэн л тэнд орно.

 

Хөдөлмөр хамгааллын бүсгүй ажиллаж байгаа барилгачид.

 

Пхеньяны дельфигийн үзэгчдийн 98 хувь нь цэргийнхэн.

 

Явган сандал дээр амарч байх эх, хүү хоёрын зургийг авах үед дагаж явсан хүн нь орон гэргүй хүмүүс зурагт буулаа гээд их сандарч байжээ.

 

Ийм зүйл фото хальсанд үлдэх ёсгүй.

 

Ийм зургийг баруунд их сонирхдог. Хүмүүс идэх ногоо цуглуулж байна гэдэг. Харин тэд ийм зургийг авахуулдаггүй.

 

Айлд зураг авахад компьютерийг зургийг дуртайяа авахуулдаг. Харин гэрт нь цахилгаан тасарсан зурагт тэд дургүй.

 

Ким Ир Сенийн хөшөөний зургийг араас нь авахыг зөвшөөрдөггүй.

 

Дараалал бол тэндхийн спорт. Тролейбусны хүлээлт.

 

Машин эвдэрчээ.

 

Пхеньяны урлагийн төвд цахилгааны хязгаарлалт хийжээ. Цахилгаан тасарсны буруутан нь америкчууд болдог байна.


URL:

Сэтгэгдэл бичих