Багануурт живсэн хүүгийн цогцсыг Хэнтий аймгаас олжээ

jivj-uhevБагануур дүүргийн V хорооны нутаг “Улаан-Эрэг” гэдэг газар Хэрлэн голын усанд 17 настай, эрэгтэй осолдсон гэсэн дуудлагыг НОБГ-т энэ сарын 1-ний өдөр өгчээ. Улмаар Онцгой байдлын хэлтсийн есөн албан хаагч, нэг автомашинтайгаар, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн эрэх хайх аврах салбарын зургаан албан хаагч, нэг автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зургаан хоног зохион байгуулж байна. Эрэн хайх ажиллагааны үр дүнд энэ сарын 06-ны өдрийн 14:41 цагт Хэнтий аймгийн Цэнхэр мандал сум Согоот бригадын нутаг дэвсгэр дэх Хэрлэн голын уснаас цогцсыг олжээ. Цогцсыг тус дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Урин дулааны цаг ирж байгаа учраас иргэд аль болох голын эрэг хавиар амарч зугаалдаг. Энэ үеэр бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулснаас усанд осолдох тохиолдол гардаг. Тиймээс НОБГ-аас иргэд дор бүрнээ анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

 

НИЙСЛЭЛ ТАЙМС


URL:

Сэтгэгдэл бичих