Тэтгэлэгээ өгөхөөс татгалзсан дөрвөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн
ШШГЕГ-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилт цаашид анхаарах асуудлын талаар хуулийн болон төрийн бус байгууллагуудын хамтарсан хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлгээр тэтгэлэг төлөх, төлөхгүй байгаа асуудлыг голчлон ярьж байсан юм. Энэ үеэр ШШГЕГ-ын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албаны дэд дарга, ахмад Я.Батгэрэлтэй ярилцлаа.
-Сүүлийн үед гэр бүл салалтын асуудал хурцаад тавигдажбайгаа. Энэ талаар тодруулбал?
-Гэр бүлийн салалтын талаар судалгаа хийгээд үзэхэд нэлээд их байна. Жилд дунджаар 3000 орчим хүн гэр бүлээ цуцлуулж байна. Мөн шүүхээс гэр бүлээ цуцлуулж байгаа байдал дээрх тоотой дүйцэх хэмжээнд байгаа. Шийдвэр гүйцэтгэх байгууллагад гүйцэтгэх хуудас бичүүлж, шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа явуулахаар ирж байгаа гүйцэтгэх баримт бичиг жилд дунджаар 2000 орчим ирж байгаа. Ер нь Шүүхийн шийдвэр биелүүлэх тал дээр нэлээд анхаарч ажиллаж байгаа. Тэжээж тэтгэх үүрэг хүлээсэн эцэг хүүхдийн тэтгэмжээс зайлсхийх тохиолдол нэлээдгүй гарч байна.
Өөрөөр хэлбэл, санаатайгаар төлбөрийн чадваргүй болох тохиолдол цөөнгүй байгаа. Ер нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 120 дугаар зүйл заалтанд өөрийн болон үрчилж авсан хүүхдээ тэжээн тэтгэхээс зайлсхийх гэсэн заалт байгаа. Энэхүү зүйл заалтаар шийтгэсэн этгээд нэг ч байхгүй байгаа. Үүнээс үүдэж хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байна. Тиймээс бид төрийн үйл ажиллагааны уяалдаа холбоог сайжруулах зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм.
-Шүүхийн шийдвэрээс хүүхдийн тэтгэлэг олгох ажиллагаанд анхаарч ажилладаг. Үүнийг ямар зүйл заалт дээр үндэслэн явуулдаг вэ?
-Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн дагуу буюу тэтгэлэг авах хүүхдийг 11 нас хүртэл тухайн бүс нутгийн амьжиргааны доод түшингийн хэмжээний 50 хувиар тогтоодог. Мөн 11-16 нас хүртэл амьжиргааны доод түшингийн хэмжээгээр тогтоодог юм. Одоогийн амьжиргааны түвшин 169 мянган төгрөг байгаа. Энэхүү амьжиргааны доод түвшинг Үндэсний статистикийн газраас тогтоодог. Ер нь хүүхдийн тэтгэлэгийг сар болгон гаргуулах ёстой. Тэтгэлэгийн мөнгийгсар сард нь төлөхгүй бол нэмэгдээд явдаг. Тухайлбал, 169 мянган төгрөгөө өгөхгүй бол дараа сард 320 болох гэх мэтээр нэмэгдээд явчихдаг. Иймээс төлбөрийн чадваргүй хүмүүсийн мөнгө жилийн дараа гэхэд гурав, дөрвөн сая төгрөгийн төлбөр гарч ирдэг.
-Ажил орлогогүй хүмүүс цөөнгүй байдаг. Харин хүүхдийн тэтгэлэгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
-Шийдвэр гүйцэтгэх байгууллага тулгамдаж байгаа асуудал нэг юм. Энэ асуудал манай нэлээд байгаа. Үүнийг шийдвэрлэхийн тулд тэтгэлэг төлөгч нараар ажил хөдөлмөр эрхлүүлдэг болгох хэрэгтэй байна.
-Тэтгэлэгийг шүүхээр тогтоож байгаа. Харин хүүхдэдээ тэтгэлэг төлж байгаа этгээдийн сарын цалин нэмэгдвэл, тухайн хүүхдэд очих тэтгэлэгийн хэмжээ нэмэгдэх үү?
-Тэтгэлэгийн хэмжээ Гэр бүлийн хуулинд заасны дагуу амьжиргааны түвшингээр хэмжигддэг гэдгийг дээр дурдсан. Үүнийхээ дагуу явагдана. Амьжиргааны түвшин нэмэгдвэл хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нэмэгдэж явдаг. Харин тухайн тэтгэлэг төлөгчийн цалин мөнгө хэд байх хамаардаггүй. Ер нь Шийдвэр гүйцэтгэгчийн тухайн хуулинд цалин орлогын 50 хүртэл хувийг суутгана гэж заасан байдаг. Тухайлбал, 200 мянган төгрөгийн цалинтай хүн байвал 100 мянган төгрөг суутгана. Хүүхдэдээ өгөх тэтгэлэгийн хэмжээ 169 мянган төгрөг хэрнээ тухайн тэтгэлэг төлөгч сая төгрөгийн цалин авдаг байвал, 169 мянган төгрөгийн тэтгэлэгээ өгнө. Иймээс тогтсон тэтгэлэгийн хэмжээнээс давуулж мөнгө суутгах боломж байхгүй.
-Ер нь улсын хэмжээнд тэтгэлэг авч байгаа нийт хичнээн хүүхэд байна вэ?
-Нийслэлийн хэмжээнд 2475 гүйцэтгэх баримт бичиг байгаа. Харин 2950 хүүхэд тэтгэмж авч байгаа.
-Тэтгэлэгээ өгөхгүй байгаа хүмүүсээр албадан ажил хийлгэх хэрэгтэй гэж яригдаж байна. Үүнийг хийлгэх боломж байгаа юу. Гадаадын орнууд хүүхдийн тэтгэлэгээ ямар сестимээр олгодог вэ. Үүнийг судалж үзсэн үү?
-Бусад орны үйл ажиллагаанаас судалж үзсэн байгаа. Тухайлбал, ОХУ-ын жишгийг судалсан. Хүүхдийн тэтгэлэг олгох ажиллагааг нийгэмд хандсан ажил гэж үздэг юм байна лээ. Мөн төрийн болон төрийн бус байгууллага дэмжин оролцож хүүхдийн эрх ашгийг нэг номерт тавьдаг. Хүүхдийг тэтгэлэгийн мөнгө олгохгүй байвал шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нь хөдөлмөрийн биржид албан ёсоор бүртгүүлж, ажлын байраар хангаж, хүүхдийн тэтгэлэгийн мөнгийг олж явдаг юм байна лээ. Хэрэв санал болгосон ажлыг хийхгүй бол хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн хэмээн хариуцлагын арга хэмжээ тооцдог.
-Манайд үүнийг хэрэгжүүлэх боломж хэр байна вэ?
-Үүнийг хэрэгжүүлэх боломжийг судалж үзсэн. Өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд зохицуулах боломжтой. Иймээс шийдэлд хүрэхийн тулд бүх байгууллагыг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
-Яг хэзээнээс хэрэгжүүлэх боломжтой вэ?
-Ер нь боломжтой. Хэлэлцүүлгээс санал зөвлөмж гаргаж байж шийднэ. Хэрэв ажил олгоод ажлаа хийхгүй бол шүүхийн шийдвэрээс зайлсхийсэн гэдэг үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр цагдаагийн байгууллагад явуулж, хариуцлага тооцож хүүхдийн эрх сэргээгдэнэ гэж үзэж байгаа.
-Манайд Эрүүгийн хуулийн 120 дугаар зүйл заалт хэр байна. Ер нь хуулийн хэрэгжилт нэлээд муу гэж яригддаг?
-Ер нь хангалттай гэж үзэж байгаа.
-Жилд шүүхийн шийдвэрээр 2000 гаруй хүн гэрлэлтээ цуцлуулж байна гэж байсан. Эдгээр тэтгэлэг олгох мөнгөгүй гэж байгаа хүнийг Эрүүгийн хэрэгт татсан тохиолдол бий юү?
-Он гарснаас хойш 28 хэргийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн байгаа. Үүнээс тэтгэлэгээ өгөхөөс татгалзсан дөрвөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Мөн шалгаж байгаа явцад гурван хүн тэтгэлэгээ тодорхой хэмжээд төлөөд эхэлсэн байгаа.
-Тэтгэлгээ олж байгаад хүн тэтгэлээ хуримтуулж байгаад өгөх боломжтой юу . Эсвэл сар сардаа хийх ёстой байдаг юм уу. Хуулиндаа юу гэж заасан байдаг вэ?
-Хуулиар сардаа улиралдаа, жилдээ, нэг удаа гэсэн төлбөр төлөх зохицуулалт байгаа. Ер нь бөөнөөр төлөх хүсэлтэй хүмүүс нэлээд байна. Гэтэл тэтгэлэгч авч нар нь мөнгийг бөөнд авахгүй заавал сар сардаа авна гэдэг хүмүүс байдаг юм.
-Гэрлэлтийн цуцлуулчихсан гадаад байгаа хүн хүүхдийнхээ тэтгэлэг төлөхгүй байгаа тохиолдол танайхаас ямар хэмжээ авах боломж байгаа юу?
-Гадаад гарсан хүмүүс цөөнгүй байдаг. Үүний араас шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллагаа явуулах боломж хомс байгаа.
-Ер нь эцэг эх хоёрын аль нь голчилж тэтгэлгийг өгч байна вэ?
-Ихэнх нь эцэг нь байдаг. Иймээс манайд өрх толгойсон эмэгтэйчүүд ихээр бий болгож байгаа юм.
Н.АЛТАНЦЭЦЭГ /НИЙСЛЭЛ ТАЙМС/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
yu teneg yum be.yasan gej tuldgiin be hutslaa l bna.