Крымийн Татарууд Сирийн дайныг санхүүжүүлдэг

555ОХУ-ын харъяанд шилжээд байгаа Крымийн хойгийн оршин суугчдын нэлээдгүй хэсэг нь татарчууд юм. Тэд ислам шашин шүтлэгтнүүд. Татарчуудын нэг хэсэг нь Сирид Башар Асадын эсрэг байлдаж байсан нь шашин нэгтнүүддээ дэмжлэг үзүүлж буй хэрэг байв. Гэвч Сирид сөрөг хүчнийхний эгнээнд тулалдаж явсан Татарчууд эх нутагтаа эргэн ирж шинэ “тэмцэл”-д бэлтгэж байгаа тухай мэдээллийг Оросын мэдээллийн ИА КЕС-ШМ агентлагийн сурвалжлагч мэдээлжээ. Энэхүү шинэ тэмцэл гэдэг нь ОХУ-ын эсрэг хандаж байгаа гэдгийг эх сурвалжаас авсан мэдээндээ дурджээ.

Крымийн татарууд ихэвчлэн жижиг дунд бизнес эрхэлдэг. Тухайлбал, тэдний мэдэлд жижгэвтэр кафе, хэмжээгээр томгүй бөөний худалдааны төв, захын арилжаа гэхчилэн багтдаг. Харин одоо Сириэс эргэж ирсэн “Жихадын ахмад дайчид” энэхүү жижиг аж ахуйн үйл ажиллагаагаар халхавчлан Крымийг Орост нэгтгэснийг эсэргүүцсэн тэмцэлд бэлтгэж байна гэдгийг орон нутгийн эх сурвалжууд нотолж байгаа аж.

Татарууд Крымийн хот хоорондын болон хотын доторхи тээврийн хэд хэдэн фирмийг хяналтдаа байлгадаг. Гэтэл энэхүү тээврийн орлогын нэлээдгүй хэсэг нь Крымийн мусульманы нийгэмлэгийн санхүүжилтэд зориулагддаг. Энэхүү нийгэмлэг нь Крымийн мусульманы оюун санааны удирдлагын газрын /ДУМК/ хяналтад байдаг аж.

Эх сурвалжийн нотолсноор ДУМК-ийн тэргүүн, Крымийн мусальманы мяндагтан Эмирали Аблаев Крымийн татарын Межлис /парламент/-тэй нягт хэлхээ холбоотой байдаг нэгэн гэнэ. Крымийн Межлис нэгэн цагт “Ар-Раид” хэмээх байгууллагатай хамтран ажилладаг байв. “Ар-Раид” бол олон улсын алан хядах байгууллагын нэг гэгддэг “Ихван-аль-муслимин” /Мусульманы ахан дүүс/ байгууллагын Украин дахь төлөөлөл болж байсан байгууллага юм. “Ар-Раид” нь Крымийн ДУМК-ийн сангийн хөрөнгө мөнгөний урсгалыг хянадаг аж.

“Мусульманы ахан дүүс” нь Сирийн иргэний дайныг санхүүжүүлж байсан билээ. ДУМК 1990-ээд оны дундуур хэрэг дээрээ “Мусульманы ахан дүүс” байгууллагын заавраар ажиллаж байсан хэмээн орон нутгийн эх сурвалжаас авсан мэдээнд тулгуурлан ИА КЕС-ШМ агентлаг мэдээлжээ.

Крымийн мусульманы нийгэмлэг нь энэхүү террорист байгуллагын гүйцэтгэгч байсан төдийгүй хэд хэдэн удаа хамтран ажиллаж байсан гэжээ. Тийм хамтын ажиллагааны нэг нь Сирийн иргэний дайныг санхүүжүүлж байгаа явдал. Түүнчлэн амиа золиослогчид, сайн дурынхныг бэлтгэхэд багагүй хөрөнгө мөнгө зарцуулсан гэх тооцоо байгаа гэнэ.

Эдүгээ Крым үнэн хэрэг дээрээ шилжилтийн үе шатандаа байна. Бүх зүйл эв гаваа олж чадаагүй хэвээр. Тэнд байсан Украины үеийн бүтэцтогтолцоо байхгүй болсон ч Оросууд энд өөрийн гэсэн  бүхнээ  бүрэн гүйцэд нутагшуулж амжаагүй байгаа. Ийм “эзэнгүйдсэн” цаг үе далдуур санаа агуулагчдын хувьд хүслээ гүйцэлдүүлэх таатай боломжийг олгож байна. Жижиг үйлдвэрлэгчид, тэр дундаа авто засвар, тээврийн үйлчилгээ эрхлэгчид ямар ч лицензгүй ажиллаж байна. Ийм хяналт зөвшөөрөлгүй байдлыг Сирид тулалдаж явсан татарын дайчид овжноор ашиглаж байна. Тэд хот хоорондын болон хотын доторхи тээврийн орлогынхоо нэлээдгүй хэсгийг Башар Асадын , дэглэмийн эсрэг хийж байгаа жихадын ариун дайныг санхүүжүүлэхэд зориулан хилийн чанад руу гуйвуулсаар байгаа юм.

Крымийн исламистуудын хамгийн алдартай хүний нэг, Сирийн дайны “зүтгэлтэн” Харис Янакиев гэхэд яг л ийм хэв маягаар ажиллаж амьдарч байна. Крымийн Межлисийн сөрөг хүчнийхэн энэхүү факт баримтыг анхаарал хяналтдаа авахыг Оросын тусгай албадад хандан тавиад байгаа аж.

Ер нь Украин, тэр дундаа Крымд радикал исламизм бизнесийн хүрээ шүхэр дор цэцэглэсээр удаж байгааг тэд анхааруулжээ.
Ерөнхийлөгчөөр сонгогдсон Петр Порошенко “Крым Украинд үлдэх болно” гэж мэдэгдсний дараа энэ хагас хойгт Оросын эсрэг үзэл дахин идэвхжиж болзошгүй болоод байна. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд Крымийн Межлис илт Украины талыг баримталж байгаа бөгөөд Крымийн татарууд “Петр Порошенко хэлсэн л бол хийх хэрэгтэй” гэсэн сэтгэхүйгээр асуудалд хандаж эхлээд байх шиг. Тэгэхээр Прошенкогийн амлалтын гол түпшг тулгуур, итгэд найдвар нь Крымийн Межлис болж магадгүй болоод байна.

ОХУ Крымийг эргүүлэн авсны дараа Ерөнхийлөгч В.Путин Крымийн бүх татаруудын дэлхийн хоёрдугаар дайны үеийн хэлмэгдүүлэлтийг цагаатгаж, нөхөн төлбөр өгөх болно хэмээн мэдэгдсэн билээ. Гэвч Путины энэ анхаарал халамж татарчуудыг тайвшруулж чадсангүй.

 

 

П.БУЛГАН /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих