Бүсгүй та Хайртай залуудаа хэлж болохгүй үгс

Couple_Laying_Field1Нэг: Хөөрхөн биш гэдгээ мэдэж байна

Хайртай залуу тань таны бие галбир, нүүр царайг чинь магтаж болно. Түүний нүдэнд та хамгаас хөөрхөн харагддаг болоод л тэр. Үнэхээр тийм ч бай, үгүй ч бай хэлснийг нь үгүйсгэж бүү няцаагаарай.

Магадгүй та даруу харагдах гэж тэгж хэлсэн биз.Гэтэл эр хүн энэ үгийг чинь тун эмзэг хүлээн авна шүү. “Хөөрхөн” гээд нотлоод байхад “Үгүй ээ” гэж зүтгэвэл “нээрээ ч хөөрхөн биш юм” гэх мэтээр бодох бий. Зүгээр л “баярлалаа” гээд хэлчих.

Хоёр : Чи миний урьд нь явж байсан хүнтэй адилхан (адилгүй ) юм.

Ингэж хэлвэл чамайг гэсэн сайхан сэтгэл дээр нь ус асгалаа гэсэн үг. Адилхан ч бай адилгүй ч бай энэ ерөөсөө чухал биш шүү дээ. Түүний зарим нэг зуршил хэн нэгнийг санагдуулдаг байж болно. Гэтэл энэ тухай амаа жимийсэн нь дээр. Хэрэв та түүнд хайртай бол шүү дээ. Энэ мэтийн үгнээс болж хоёр тийшээ болсон тохиолдол их байдгийг сана.

Гурав: Чамтай ярих хэрэг байна.

Эрчүүдэд тийм сайхан санагддагүй үг. Нэг л “ноцтой” санагддаг болоод тэр. Оршилгүй үгээ шууд хэлж бай. Олон хүн байгаа бол ярих гэж байгаа асуудлаа түр хойшлуул.

Дөрөв: Хэзээ хуримлах вэ? Чи тэгээд надад хайртай юм уу?

Иймэрхүү тулгасан, шахсан асуултыг бүү тавиарай. Тэр бүх юмыг тооцоолсон ,тунгаасан байгаа. Гэв гэнэт хуримын тухай яриад унавал хайртай хүн чинь айж ч магадгүй. Үүний адил хайртай эсэхийг нь байнга шалгах хэрэггүй. Ойр ойрхон тавьсан ийм асуултанд эр хүн залхаж, бодол төлөвлөгөөгөө өөрчлөх нь бий.

Тав: Чиний аав, ээж ийм тийм хүмүүс байх аа

Ойр дотных нь хүмүүсийн тухай дүгнэлт хийхэд арай эрт. Түүний сэтгэлийг гонсойлгож болно.  Энэ нь танд хэрэггүй. Тийм ч таатай биш сэтгэгдэл төрсөн ч хэлэх хэрэггүй. Цаг хугацаа бүхнииг харуулна. Анхны сэтгэгдэл дандаа зөв байдаггүй.

Зургаа: Чи бид хоёр тэдэн хүүхэдтэй болно, чи ингэнэ би тэгнэ

Иймэрхүү яриа үүсгэхдээ ухаалаг ханд. Энэ тухай тэр өөрөө санаачилж ярих ёстойг санууштай. Хэтийн төлвийн тухай ярих нь юу нь ч болохгүй байхав. Гэхдээ та л өөрөө бүгдийг төлөвлөөд, яриад байх нь хаашаа ч юм.  Тэр ямар бодолтой байгаа нь л хамгийн чухал

miss.mn


URL:

Сэтгэгдэл бичих