АМГ-ын дарга асан Д.Батхуягийг буруугүй хэмээн үзжээ

1Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг өнгөрсөн онд гурван шатны шүүхээр хэлэлцэн, тэдэнд ял оноосон.

Тэгвэл түүнийг өнгөрсөн нэгдүгээр сард БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Берунг майнинг” ХХК-иас гаргасан гомдлын дагуу Улсын Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс “Берунг майнинг” ХХК-д 5261Х тоот хайгуулын лицензийг хууль бусаар худалдаж 31 тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн. Гэвч мөрдөн байцаалтын явцад түүнийг гэм буруугүйг нь тогтоожээ.

 
Б.ТОГТОХ /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих