Хятадууд Монгол бичгийг модонд өлгөж байна

mobichМонголоо модонд өлгөлөө гэж  Монгол хэл, ёс заншлаа  мартсан хүнийг  хэлдэг бөгөөд үүний бодит жишээ өвөрлөгч улсын хаанаас ч харж болно. Хятадын төр засаг Монгол бичгийг хуулийн дагуу өдөр тутмын  амьдрал дунд хүндэтгэн хэрэглэж байгаа гэдэг ч  бодит байдал  дээр эсрэгээрээ  байна.  Тодруулбал Өвөрмонголын захын нэг гудмаар явбал  Монгол бичгээр алдаатай, буруу ташаа  бичсэн  хаягуудыг харж болно.

1980-90 оны үеэр  Өвөрмонголд Намайн муж орны Монгол хэл бичгийн хамжилцах албан гэр хэмээх төрийн байгууллага байжээ.  Уг байгууллага нь  Монгол бичгийн албан хэрэглээ,  амьдралд хэрэгжүүлэх ажлыг хянах, зохион байгуулахад  голлон анхаардаг байсан юм байна.  Уг байгууллагад Монголчууд ажилладаг байсан бөгөөд  харамсалтай Хятадын засгийн газраас энэ байгууллагыг татан буулгажээ.

Үүний улмаас  Монгол бичиг модонд өлгөгдөх болсон байна.   Монгол бичгийг модонд өлгөсөнтэй холбоотойгоор манай өвөрлөгч улсад шуудангийн хаяг асуудалтай болсон гэнэ. Уг нь тус улсад  хуулиараа бол  захиа илгээмжийн хаяг, нэр усыг монгол бичгээр бичих ёстой ч энэ нь хэрэгждэггүй.  Хэрвээ захиа, илгээмж зэргийг  Монгол бичгээр  бичсэн тохиолдолд эзэндээ очих гэж хугацаа алдахын зэрэгцээ, илгээгч эзэндээ эргэн ирдэг байна.

Энэ мэтээр Өвөрмонголд Монгол бичгийн утга учрыг алдагдуулах явдал газар авсаар байна.  Ингээд  Монгол бичгийг модонд өлгөж байгаа энгийн баримтыг дурдъя.

Жалан айл хотын ажил мэргэжлийн ахлах сургууль гэхийг Жайн айл хотын Чи Еэ Гао Жи Жонн Суу гэсэн байна

Фу И хүүхэд настан газар гэж байх юм. Юу гэсэн үг вэ?

Сурган хүмүүжил шинжлэх ухаан соёлын цохиж буулгах хороо гэж бичсэн байна. Хятадаас нь монгол хэлнээ хөрвүүлбэл өөр утга гарч ирнэ

Их сургуулийн зам дахь ялган шийдвэрлэх газар

Сэлэгүцэний хувцас заслын дэлгүүр.

Хуй Фен их дэлгүүр гэнэ. Ханз тус бүрээр нь орчуулбал хэт дэлгүүр буюу хэтээс давсан дэлгүүр гэж орчуулагдана.

 

Цаг гэсэн ханз нь хятадаар тусал гэсэнтэй ижил бичигддэг. Тэгтэл орчуулахдаа цаг гэснийг тусал болгон орчуулж бичсэн байх юм.

 

Арлын явдал Дон Бао Яасан шидмийн хоолон гэр

 

 

А.Баярмаа

Эх сурвалж: www.dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих