Нөгөө тамхины хууль яасан бэ?
Ялангуяа төрийн албаны дарга нарын өрөөнд үнсний сав, тамхины үнэр нь хэвээрээ л байна. Санаачлагч нь өөрөө ч цахим хуудсаараа бууж өгч байгаа мэт сэтгэгдэл биччихсэн байна лээ. “Хэрэггүй санаачлав уу даа” гэсэн байсан байх аа.
Харин энэ хуулийн хохирогчид нь сургуультай ойрхон хэдэн дэлгүүр л болсон. Мөн дотроо тамхины өрөө гаргасан газрууд торгуулсан. Түүнээс биш гудамжинд, ажил дээрээ тамхи татсан хүмүүсийг ер нь торгосон уу. Байсхийгээд тамхины өрөө гаргасан тамхи татуулсан хэргээр үйлчилгээний газрууд л торгуулаад байгаа.
Хуультай холбоотой завхрал нугалаа ч гарч байна. “Драгон” төв дээр хөдөөнөөс ирсэн хүмүүсийг эргүүлийн цагдаа тамхи татвал торгодог гээд 5000 төгрөгөөр торгосон байна лээ. Уг нь 50 мянган төгрөг гээд байсан байх аа.
Мөн ТҮЦ-үүдийг өдөр болгон 5000 төгрөгөөр торгож байгаа гэсэн. Тэд нэгэнт л торгуулж хэвшээд тамхиа илүү үнээр зараад байгаа болохоор тамхины үнийг нэмэх татварын шинжтэй болчихсон санагдаад байгаа юм.
Хууль гэдэг хэрэгжих л ёстой зүйл байдаг. Муу байна уу, сайн байна уу хамаагүй. Тийм болохоор хэрэгжүүлж чадахгүй бол энэ хуулийг хүчингүй болгомоор байна. Эсвэл хянаж цагддаг хүмүүс нь албан газруудаар гэнэт айлчилдаг.
Торгуулийн хуудас тавиад хашраадаг болоосой. Ингэхгүй бол хуулийн нэр хүнд унаж, түүнийг дагаж мөрдөхгүй байж болдог юм байна гэсэн сэтгэхүй үүсчихвий дээ.
Э.Энх
Эх сурвалж:
URL: