Баянзүрх дүүрэгт галзуу чоно мал руу дайрчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг “Шар хоолой”, “Ёлтын даваа”-ны орчимд нутагладаг айлуудын мал руу энэ сарын 6-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй чоно дайрч мал урсан байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас чоныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд галзуу өвчин болох нь тогтоогджээ.

Иймээс тус дүүргийн Засаг даргын зургадугаар 09-ний өдрийн А/260 дугаар захирамжаар 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоож, 22 нохой, зургаан муур устгаж ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд байгаа аж.

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих