“Цаазал” гэж хэлснээс болж гоо бүсгүйн титэмээ алдлаа
Тэрээр өнгөрсөн 11-р сард Фэйсбүүк хуудсандаа “Улаан цамцтанууд, эндээс зайлцгаа, Та нар шиг хаант засаглалыг эсэргүүцэгчдээс болж Тайландын газар шороо бохирдож байна. Эдгээр хор хөнөөлтэй тэмцигчид миний бухимдлыг үнэхээр их төрүүлж байна. Тэднийг бүгд цаазлагдах ёстой” гэсэн комментыг бичсэн байжээ.
Харин Велури Дицаяабутын Тайландын мисс тэмцээнд ялахаас өмнө бичсэн энэ сэтгэгдэл Ерөнхий сайд асан Ийнглак Чинаватын дэмжигчдийн бухимдалыг төрүүлээд зогсохгүй фэйсбүүк, твиттерээр түүнийг янз бүрээр шүүмжилсэн байна. Зарим иргэн гоо бүсгүйчүүд хэн нэгнийг цаазлах биш дэлхий дахиныг энх тайван болгох талаар ярих ёстой гэжээ.
Үүнээс гадна Тайландын гоо бүсгүйг олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоход “махлаг” байна гэх шүүмжлэл ч гарах болжээ. Энэ бүх дарамтаас үүдэн Велури Дицаяабут титэмээсээ татгалзахад хүрсэн гэнэ.
Сонирхуулахад, 2013 оны 11-р сараас хойш Тайланд улсад улс төрийн тогтворгүй байдал үргэлжилсээр байна. Засгийн газрыг эсэргүүцэгч сөрөг хүчний жагсаал цуглаанаас болж ерөнхий сайд Ийнглак Чинават албан тушаалаасаа буугаад байгаа. Өнөөдөр тус улс тогтсон төр засаггүй, армийхан төрийн эрхийг барьж байна.
Г.Уужим
URL: