Хакухо будаа тарьжээ

Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх ёкозуна Хакухо М.Даваажаргал өнгөрөгч долоо хоногт эхнэр Саёко, охин Юнренцо Амиу /4 настай/, хүү Мөнхжаргал Махато /3 настай/ нарын хамт Хоккайдод очиж, будаа тарихад оролцжээ. Хоккайдо мужийн Такикава хотод тусгайлан үрслүүлсэн шинэ сортын будаа суулгах ажилд их аварга ханцуй шамлан оролцсон байна. Ургац хураасны дараа Хоккайдод тариалсан “Хакухо” нэртэй будааны дээжээс Монголд авчрах бөгөөд заримыг нь цунамид орон гэрээ алдсан, өдгөө түр хоргодох байранд амьдарч буй япончуудад зориулах бол үлдсэн хэсгийг ирээдүйн аваргууд болох бяцхан сумочдын хоол хүнсэнд зарцуулах гэнэ.
С.Цэлмэг

URL:

Сэтгэгдэл бичих