Хотод газрын үнэ суга өсч янхнууд хүртэл өөрсдийн зогсдог газраа цаг хоногоор өндөр үнээр түрээсэлдэг болжээ

554Нийслэл хотод өнөөдөр ганцхан сөөм, см газар үлдсэнгүй дээ, цугийг нь эрх мэдэлтнүүд, бизнесийнхэн уралдан худалдан авсан. Газрын наймаачин гэхээр МАН-ын дарга М.Энхболд, хотын ерөнхий менежер Ж.Бадамжунай хоёр монголчуудын санаанд буудаг. Харин өнөөдөр хотын төвийн газар эрүүгийн элементүүд болон хүний наймаачдын мэдэлд сэмхэн шилжсэн байна. Газрын үнэ жил ирэх тусам нэмэгдэхийн хэрээр үйлдвэр худалдаа явуулдаг газруудын түрээс талийж өгчээ. Тэрнээс шалтгаалан жижиглэнгийн барааны үнэ тэнгэрт хадав. Боловсролын их сургуулийн дэргэдэх үйлчилгээний зориулалтаар   баригдсан дэлгүүр 1 м/кв  талбайгаа ганцхан сард 550-750  мянган төгрөгөөр түрээсэлж байна.   Түрээслэгч  бүсгүй санаа  алдан  “Гурван жилийн өмнө анх энэ лангууг түрээслэхэд  350 мянган төгрөг байсан юм. Хэдэн жилийн дараа 1 сая төгрөг  хүрэх  биз”  хэмээн өгүүлэв. Энэ ч яахав. Нэг талаас мөнгөтэй, обьекттой, үл хөдлөх хөрөнгөтэй хүн” луувангаа ч иднэ үү лаагаа ч   иднэ үү өөрсдийн   дур.

Харин нийслэлийн хүний зах буюу “Улаанбаатар” зочид буудал,  Боловсролын их сургуулийн автобусны буудал, Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөө хавиар биеэ үнэлдэг хүүхнүүд болон хүний наймаачид өөрсдийн зогсоол газраа түрээсэлдэг тухай олж сонсоод эргэн сурвалжлахыг зорилоо.  Манай  сурвалжлах хэсэг даваа  гаригт  буюу  6 сарын   02-нд  шилжих  шөнө “Хүний зах”-аар сурвалжлага хийв. Сүхбаатар дүүргийн цагдаагийнхан  сард  4-5 удаа шөнийн эргүүлд гарч согтууруулах ундаа
биеэ үнэлэгчдийг баривчлах ажиллагаа зохион байгуулдаг аж. Гэвч биеэ үнэлэгчид, тэднийг дамлан зардаг ченжүүд, хүний наймаачид, худалдан авагчид байсаар л байна. Харин Н.Алтанхуяг ерөнхий сайдын ач буянаар өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадсанаас шалтгаалан биеэ үнэлэгчдийн ханш огцом буурсан тухай Багшийн дээдийн “Бэлэн бор” хочит Урнаа хүүхэн харуусан өгүүлэв. Урнаагийн ярьж буйгаар хоёр жилийн өмнө биеэ үнэлэгчид цагийн 25-30 мянга, хоногийн 60 мянгаар биеэ өлхөн үнэлдэг байж.

Харин  өнөөдөр худалдан авагчид буюу үйлчлүүлэгчид цөөрсөн учраас цагийн 15-20, хоногийн 40 мянга болтлоо буурчээ. Мөн хаврын тарчигхан цагт их дээд сургууль, коллежийн охид хүүхнүүд өөрсдийгөө наймаалж ханш унагадаг тул Умбага”-ын хүүхнүүдэд / Улаанбаатар зочид буудлын өмнөх янхнууд/ нэлээд шавар хаадаг аж. Сурвалжлах хэсэг МАН-ын байрны гадаа шөнийн 11 цагт ирэхэд, тэнд ойролцоогоор 20 гаруй хүүхэн таран зогссон байлаа. Хааяа нэг такси давхин ирэхэд цугаараа уралдан очиж, клиентээ булаацалдаж байгааг харахад  үнэхээр эрчүүд цөөрсөн бололтой. Нэг үгээр үе үеийн Хууль зүйн сайд, ЦЕГ-ын дарга нар биеэ үнэлэх, садар самуунтай тэмцэх хуулийн хүрээнд ямар ч ажил зохиосон үр дүнд хүрч байсангүй. Харин долларын ханш суга өсөж, барааны үнэ огцом нэмэгдээд ирэхээр ард түмний амьдрал муудаж, тэр хэрээр янхантай зугаацах эрчүүл ховордсон дэг.

Таксинаас буусан халамцуу эрийг энд тэндээс нь хөгшин залуу хүүхнүүд татаж чангаан “Ээ л дээ. Намайг авчих л даа. Хоёулаа тохиръё. Аль буудалд очих юм. Би таксины чинь мөнгийг төлье” хэмээн зууралдана. Өнөөх халамцуу эр тэдэн дундаас хамгийн залуу бүсгүйг “сугалан” шар өнгийн “42-51″ дугаартай аксентад  суугаад талийж өгөв. Үүний дараа янхнууд буцаад л өөрсдийн зогсоол дээрээ очих юм. Яг анх зогсож байсан газраа  очоод 20 метр орчим газраар тойрон  эргэлдэнэ. Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөний  дор зогсох хоёр  хүүхэн хөшөөгөө тойрч явах бөгөөд бусад хүүхнийхээ зогсоол руу дөхөхгүй. Үүнээс үзэхэд үнэхээр янхан зардаг боссууд “Улаанбаатар зочид буудал”-ын саадыг хэд хэдэн хэсгээр нь хуваагаад авчихсан бололтой. Тэгтэл цагаан өнгийн “Соната-5″ машин давхиж ирсэн бөгөөд машинаас гурван залуу буув. Тэр гурав хөшөөний хажууд бээвийж зогссон хоёр хүүхнийг дагуулан буцаад машиндаа суун хөдлөв. Гучин минут орчим Нацагдоржийн хөшөөний дор хэн ч ирсэнгүй. Янхнууд бусдын “хил” рүү нэвтрэхгүй яг өөрсдийн зогсоол тойргоо даган алхаж, зарим нь сандал дээр сууцгаан тамхилна.

Хагас цагийн дараа Нацагдоржийн хөшөөн дээр дахин 3 хүүхэи нэмэгдэж ирэв. Тэд мөн л хөшөөнөөсөө 5 метр ч холдсонгүй. Ингээд манай сурвалжлах. баг хөшөөний хажууд суугаа гурван хүүхэн дээр очсон юм. Нэг нь 40 орчим насны бүдүүн шар хүүхэн, нөгөө хоёр нь 20-25 насных бололтой. Бүдүүн шар хүүхнээс “Хоногоор хэдээр явах уу?” гэвэл “Энэ хоёр охиныг хоногийн 70 мянгаар бөөндөж авбал дээр нь намайг үнэгүй авч болно” гэх нь тэр. Тэгэхээр нь “Та гурав даарч байна уу. Ганц шил архи хувааж уух уу?” гэтэл цугаараа “Ямар сайхан санал вэ. Яг одоо таньд байгаа юм уу?” гэлээ. Ингээд өөрийгөө “Орсгой” Соёлоо гэж танилцуулсан хүүхний яриаг хүргэе.

“Орсгой” Соёлоо бол аль 1994 оноос хойш биеэ үнэлсэн. Тэр үеийн хүүхэн зардаг “Дарваан” Алтай, “Онгорхой” Төмөр, “Жижигээ” Пүрэвбат, Гунаа, Хэнтийн “Сагсуу хар”, сүүлд ял авдаг “Хар” Тунгаагийн үед биеэ үнэлсээр явжээ. Тэрбээр нэг хэсэг “чихээнд” явж байгаад сүүлд 1999 оны сүүл үеэс өөрийгөө боломж олдвол зарчихаад завсраар нь 2-3 охидыг давхар худалддаг болсон гэнэ. Энэ. хугацаанд хоёр удаа Луусангийн шоронд дээрэм, хулгайн хэргээр оржээ. “Умбага”-ын хүүхнүүд Луусангийн шоронд доошоо орно гэсэн номгүй, хэнхэг, бригад, невалиа хийгээд босоо явдаг гэнэ.

“Чамайг нэр цуутай хүмүүс хоногоор эдэлж байсан тохиолдол бий юу?” гэхэд “Орсгой” Соёлоо:
-1998 онд намайг залуухан сайхан хүүхэн байхад УИХ-ын гишүүн /нэрийг нь хэлсэн боловч нэгэнт хорвоог орхисон түүний ясыг өндөлзүүлэхээс татгалзъя/ надтай хоног төөрүүлж байлаа. Ардчилсан намын гишүүн гэж ирээд надад “УИХ-ын гишүүн” гэсэн үнэмлэхээ үзүүлээд. Тэр хүн дахин хоёр хоногийн дараа Багшийн дээд дээр шал согтуу явж байгаад цагдаад “чихдүүлсэн”. Дараа нь “Хүмүүс” сонин дээр “УИХ-ын гишүүн тэр гэгч янхан авах гэж яваад баригдан эрүүлжүүлэхэд орлоо” гээд эрүүлжүүлэхийн анкетын ард салаавч зурсан түүний тухай шуугиж байлаа. Нэгэнт л дороо улаан хоолой унжуулж явдаг эрчүүд чинь дарга цэрэг, олны танил од гэлтгүй согтохоороо Улаанбаатарын үүдээр 2000 он хүртэл их ирдэг байлаа. Сүүлд саун массажны охид гээд жинхэнэ янханууд гараад ирсэн болохоор тэд үзэгдэхээ байсан. Харин 2005 онд МАХН-ын их хурлын үеэр Хэнтийгээс ирсэн хурлын төлөөлөгчид биеэ үнэлж байлаа. Тэр хүн намайг “Хэнтий рүү авч явна. Ажил олж өгье, чи миний ну-аа бол” гэж үнэн сэтгэлээсээ гуйгаад. Бас нэг түүх ярья. 1998 онд би улсын шигээ багийнханд ч гэсэн үйлчилж явсан удаатай. Спортын төв ордноос орой халамцуу гарч ирсэн олны танил тамирчид чинь биеэ үнэлэгчдээс аль царайлаг, сайхныг нь шилж аваад дотогшоо ордог байлаа. Ингээд сархад чилж эхэлсэн тул “Та нар яагаад нэг газраа зогсоод байдаг юм?” хэмээн гол асуултаа эхлэв.

Энэ үед “Орсгой” Соёлоогийн царай сонин болсноо:
-Чи яагаад архи уухгүй байгаа юм. Нэг бол сэтгүүлч сурвалжлагч энэ тэр нь юм уу. Лав цагдаа, эрүүгийнхэн биш. Ингэхэд та хоёр хэн бэ?
-Би зохиолч байгаа юм. Биеэ үнэлэгчийн талаар кино хийх санаатай судалгаа авч явна гэвэл тэр бага зэрэг тайвширч чимээгүй сууснаа:
-Урьдын сайхан цагч өнгөрч дээ. Одоо Багшийн дээд, Улаанбаатар зочид буудал, Шангрила хавийн газрыг хүүхэн зардаг боссууд, “тахал янхнууд” нь хувааж аваад бидэнд түрээсэлдэг болсон. “Тахал янхнууд” гэдэг нь урд нь биеэ үнэлж яваад хожим хүүхэн зардаг болсон боссууд гэсэн үг. Энэ хөшөөг гэхэд оройн 24-02 цаг хүртэл бид гурав 30 мянгаар түрээслэдэг. Биднийг явсны дараа ахиад өөр хүүхнүүд цагийн 20-30 мянган төгрөг төлөөд энэ хөшөөнд зогсох эрхтэй болно. Янхнуудыг зардаг босс хүүхнүүд энэ хавьд машин дотор суучихаад харж, хянадаг байсан үе өнгөрсөн. Одоо тэд халуун хөнжилдөө сайхан унтаж байгаа биз. Газар түрээслэсэн хүүхнүүд эздэд мөнгийг нь өгөхгүй бол ёстой алуулна. Аймшигтай тамлаж, хожим Умбагаар ирэх эрхгүй болно. Тэгээд хаачих вэ бид. Үр хүүхэд, ар гэрээ тэжээхийн тулд борчуудын “Саппоро” руу явах уу яршиг л байна.

Хүүхэн зардаг боссууд чинь их мөнгөтэй дээр нь эрүүгийнхэнтэй нягт холбоотой байдаг. Тэд бидэндтэй хамт Сүхийн цагдаа нарт баригдаад аквариумд орсон бол эрүүгийн төлөөлөгчид нь хүрч ирээд суллачихдаг. Боссууд цугаараа эрүүгийнхний “бууны нохой” хийж явдаг муухай улс. Хотод их хэмжээний мөнгө алдагдаж хулгай, хүн амь, дээрмийн хэрэг гарсан тохиолдолд хэрэг үйлдсэн этгээдүүд “Умбага” хавиар ирдэг юм. Тэднийг л боссууд нөгөө эрүүгийнхэндээ хэлж бариулдаг гэсэн хэмээн бидний яриа өндөрлөсөн юм. Үүний дараа борчуудын “Хүний зах” буюу “Саппоро”-д очив. Энд биеэ үнэлэгчдийн нас харьцангуй бөгөөд “зогссон” жилээрээ тодорхой эрэмбэ дараатай гэцгээлээ. Хамгийн ахмад нь 60 гаруй насны шүд амгүй хар авгай, залуухан нь 15-18 насны охид. Тэдэн дунд ганц талх, уут боорцог, толгой цувдайгаар биеэ үнэлэх гэж яваа нэгэн ч байна.

“Умбага”-ын хүүхнүүдийг бодвол 95 хувь нь хөдөөнөөс хотод шилжиж ирсэн хөлөө олоогүй ядуус, үлдсэн хэсэг нь найгүй архичид бас траншейныхан. Нас залуу, царай зүсээр арай дөнгүүр зиндаатай нь гэх хүүхнүүд өөрөөрөө бахархан ярьдаг. Үүнээс болж маргаан зодоон цохион үүсэх ч тохиолдол байдаг. Бурханы авралаар энэ газрыг хүний наймаачид арай ч янхнуудад түрээслүүлээгүй гэнэ. “Саппоро”-гийн биеэ үнэлэгчид хоногийн 10-15 мянган төгрөгийн ханштай байдаг гэнэ. Тэрнээс гадна 3000-5000 төгрөг, хамт архидаад, дулаахан газар хонуулах сайн санаат хүн байвал энэ биеэ бүтэн шөнийн турш тушаахад бэлэн авгай хүүхнүүд ч сууж байх юм.

Зарим хүүхнүүд нь бусдыг дагаж таньж мэдэхгүй буудал, айлд очдоггүй дүрэмтэй. Тэд I хорооллын арын зам дагуух жижиг дэн буудлуудад “үүрлэдэг” гэж хэлж болно. Бохир орчинтой эдгээр буудлын нэг өрөө нь цагийн 3000-5000 төгрөгийн үнэтэй аж. Тав тух муутай, бөөс хамууны халдвар авч болох, зөвхөн биеэ үнэлэгчийг эдэлдэг эрчүүдэд үйлчилдэг бололтой. Ийм хаяа дэрлэн хэдэн арваараа үйл ажиллагаа явуулж буй дэн буудлуудыг хэзээ, хэн цэгцлэх вэ гэсэн асуултаар сурвалжлагаа дуусгая!

 

 

Тэмдэглэсэн У.Бөхболд /ХОРИОТОЙ СОНИН/


URL:

Сэтгэгдэл бичих