ХӨХӨНДӨӨ ХОР ТҮРХЭЖ ОХИДОО ХӨНӨӨДӨГ ЁС

tytmhtuЭнэтхэгчүүд охин төрүүлэхээс зайлсхийдэг болсон тул сүүлийн үед сүй тавих бүсгүй цөөрч байгаад хот, тосгоны зөвлөл санаа зовон суух болжээ. Тэр ч байтугай сонгогдсон тойргийн парламентын гишүүндээ “Эхнэр олж өгөх”-ийг сонгогч харчуул гуйх болсон байна. Статистик мэдээнээс үзэхэд манай дэлхийд 1050 эмэгтэйд 1000 эрэгтэй оногддог. Харин Энэтхэгт 900 эмэгтэйд 1100 эрэгтэй ноогддог аж. Энэ нь эд хөрөнгөө эрэгтэй хүүхдүүддээ өвлүүлдэг тус орны ёс заншилтай холбоотой юм. Энэтхэгийн иргэн Нобелийн шагналт Амартия Сен “Ор сураггүй алга болсон 32 сая эмэгтэйчүүд”-ийн тухай асуудлыг хөнджээ. 2008 онд явуулсан хүн амын тооллогоор 496 сая охид эмэгтэйчүүд бүртгэгдсэн бол дэлхийн статистик мэдээллээр 528 сая байх ёстой ажээ.

Гэтэл үнэн хэрэгтээ энэ тоо худлаа бөгөөд үүний цаана гэмт хэрэг нуугдаж байгаа гэнэ. Хэдэн сая охид үр хөндөлтийн золиос болж эсвэл төрсний гэрчилгээ авахаас өмнө охидын амь насыг нь хороодог аж. Энэтхэгийн баруун хойд хэсэгт хүү охин хоёрт хандах хандлагаас болж охидын амь нас эрсэдсээр байна. Одоогоор Делид 1000 хөвгүүнд 821 охин оногдож байгаа. Охид нь инжээ бэлддэг эртнээс уламжилж ирсэн ёс заншлаас болж энэтхэг бүсгүйчүүл дөнгөж төрсөн нялх охидынхоо амийг нууцаар хороодог. Тэд янз бүрийн арга хэрэглэдэг бөгөөд хөхөндөө хор түрхэж дөнгөж төрсөн охидынхоо амийг “авах” үзэгдэл нэлээд түгээмэл болжээ. Мөн Делигийн ойролцоох жижиг хотуудад хувийн эмэгтэйчүүдийн эмнэлэг олноор байгуулагдах болсон аж.

Гэхдээ тэд хүн амаа өсгөх, хүйсийн харьцааг хэвийн болгоход анхаарлаа хандуулдаггүй. Зөвхөн хэдэн төгрөг өгвөл жирэмсэн эхчүүдийн тээж буй хүүхдийн хүйсийг тодорхойлоод охин байвал устгах, аль эсвэл дөнгөж төрсөн нярай охинд элдэв янзын эм тариаг амь насанд аюул учруулах хэмжээгээр тарьж нүгэл үйлддэг байна. Үүний уршгаар эхийнхээ хэвлийд дөнгөж бүрэлдсэн ураг балон нярай хүүхдийн цогцсыг ноход зуужявах элбэг болсныг тосгоны оршин суугчид нотолжээ.

 

 

ХОРИОТОЙ СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих