Жүжигчин П.Баттөр зохиогчийн эрхтэйгээр нүцгэн зургаа авахуулжээ

Цэцэрлэгт байхдаа Сүхбаатарт хор өгдөг ламын дүрд тоглож байснаа дурсан ярих дуртай жүжигчин П.Баттөрийн анхны бүтээл нь  “Хархны өгөөш” кино. Гэхдээ түүнийг олонд таниулж өгсөн бүтээл нь телевизийн олон ангит “Тусгай салаа“ кино болон “Хөх толбот хүмүүс“ бүтээл.

“Тусгай салаа“ кинонд хартай эхнэрийнхээ аргыг олох гэж зүдэрсэн, сульдак залуугийн дүрийг бүтээсэн бол бодит амьдрал дээр тэрээр бодибилдэнгээр хичээллэдэг бөгөөд  2008 оны улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан нэгэн. Олонд танигдахын хэрээр түүний хувийн амьдралыг тойрсон элдэв мэдээллүүд  ч шил даран гарах болсон.

Гэсэн ч тэрээр “Би гомо биш. Топ Одгэрэлтэй дотно харьцаа байхгүй“ зэргээр няцаалт өгөөд байгаа. П.Баттөр ихрийн өрөөсөн.

Түүний ихрийг Баттамир гэх ба хуульч эрхзүйч мэргэжилтэй, хоёр хүүхэдтэй аж. Тэр өөрийнхөө ихрийн тухай “Миний ихэр хуульч хүн байдаг. Бид хоёр царай төрх бол ондоо. Гэхдээ бие хаагаараа их төстэй. Бид хоёр спорт сонирхдог талаараа санаа их нийлдэг. Бид хоёр их дотно өссөн.

Тиймээс би ихэр хүүхэдтэй болохыг их хүсдэг” хэмээж байв. Харин Баттөр нэгэн үе “Sound of kiss” хамтлагийн гишүүн Сокотой үерхэж байснаас  биш гэр бүлийн амьдрал зохиогоогүй яваа. Гэхдээ тэр цор ганц хайраа хайж олоод цор ганц хурим хийх хүсэлтэй гэнэ.

Бүр усан дотор хуримаа хийж, дельфин бөгжийг нь авчирч өгвөл… хэмээн мөрөөддөг гэнэ лээ. Юутай ч эмэгтэй хүнд гар хүрдэг харчуудыг тархины тог нь тасарсан хүмүүс гэж нэрлээд байгаа энэ мөрөөдөмтгий залуу Монголын хамгийн анхны зохиогчийн эрхтэйгээр нүцгэн зургаа авахуулсан эрэгтэйгээр тодроод байна. Тэрээр нэгэн фото студитэй хамтран ажиллаж байгаа ба хүүхнүүд өмд рүү нь дайрсан маягтай гэх мэтээр товчхондоо зохиомжит зургууд авахуулжээ Түүний өөрийнх нь хэлснээр мөнөөх нүцгэн зургуудыг нь юм мэддэг, боловсролтой хүмүүс шууд хараад ойлгох гэнэ. Боловсролгүй бол ойлгохгүй юм байх. Шинэ үеийн жүжигчдийн төлөөлөл болсон өөртөө эрдсэн гэж шүүмжлүүлдэг нэгэн залуу ийнхүү фото моделийн чиглэлээр ажиллаж, нүцгэн эрчүүдийн маршийг эхлүүлэв.

shudarga.mn


URL:

Сэтгэгдэл бичих