Хог шавхааг гатлан сургуульдаа, ажилдаа явсаар байх уу

-“Баян зүрх дүүрэг”-ийн нутаг дэвсгэрт байрлах  17 хороо болон 9-р хорооны оршин суугчдийн санал, гомдлын дагуу манай сурвалжлах баг шар хадын зүг хөдөллөө.  9-р хорооны оршин суугч хэлэхдээ 10 жилийн 79-р сургуулийн зэргэлдээх оршин суугчид болоод , хүүхдүүдийн сургуульдаа очих  зам  шалбааг шавартай маш бэрх, орчин нь  бохир, хог хаягдлаар дүүрэн, хогийн цэг болсон байгааг  олон жил харж суусны эцэст  ийнхүү хандаж байна гэсэн агуулгатай захидал илгээлээ.  Үүний дагуу очиж 79-р сургуулийн ард амьдардаг   9-р хорооны оршин суугч Г. Гэрэлмаагаас тодруулахад  “Гурван жилийн өмнө энд  хашаа байшин авахад өвөл байсан.

Газар нь хөлдүү байсан болохоор бидэнд хүнд тусахаар орчин харагдаагүй. Гэтэл дулаан болохоор хог хаягдал нь гарч ирж, бороо орохоор намаг шалбааг нь ихсэж хашаа руу хог урсаж их хэцүү байдалтай хэдэн жилийг үдлээ.  Уг нь автобусны буудалтайгаа ойрхон сургууль, цэцэрлэг, худалдааны төв гээд бүх юмтайгаа ойрхон гээд авсан юм. Гэтэл одоо энд амьдрахын аргагүй байна. Хурдан л холдохыг хүсэж байна. Миний ээж хүртэл бие нь маш муудсан. Гэнэт яагаад ийм болох болсон онош нь амьдарч байгаа орчноосоо болж байна гэж хэлсэн юм. Намагтай газар бууж хэмээн хэлсэн. Хууртагдаад буусан ч одоо эндээс холдохын хүслэн болж байна. Хашаа байшингаа зараад явах гэхээр хүн ч амахгүй. Дахиад л өөрс шиг ээ хууртагдаад авах хүмүүсийг харахаар өрөвдөх юм. Аргагүй шүү дээ тойроод л хог, шалбаа байгаа учраас.

 

Уул нь бол сургуулийн хажууд байрлалтай айл шүү дээ манайх.  Үгүй юмаа гэхэд сургуулийн ойр орчин ийм байж болохгүй шүү дээ. Хамгийн гол нь сургуулийн хашааг тэлээд хогны машин орох зайгүй болгосонд л гол учир байгаа юм. Үүгээр ямар ч машин орох боломжгүй, зам нь их муухай машин битгий хэл хүн ч явахад хүндрэлтэй болсон учраас бид ч цэвэрлэх аргагүй болоод байна  Үүнийг бүүр шийдэж чаддаггүй юмаа гэхэд  хоггүй байлгаж болдоггүй л юм байхдаа. Хүүхдүүд олон жил  хичээлдээ явахдаа хогоор дамжин, шалбаааг туулан сургууль руугаа явж байна.  Хамгийн гол нь хүүхдүүдийн явдаг зам шүү дээ. Үүнийг одоо цэгцлэхгүй бол эндхийн хүмүүс бүгд л өвчин зовлонтой болж байна. Мянга хэлээд тоож байгаа юм алга” хэмээн ярьсан юм. Хэд хэдэн оршин суугчтай ярилцлаа. Тэд бүг д л ийм хариулт өгч байна.  Үүнийг дурандаа буулган холбогдох албаны хүмүүст хүргэхээр бэлдлээ.

Сургуульруу явахад нарын гудмаар сурагчид явдаг. Гэтэл шалбааг ихтэй байдаг хэмээн сурагчид ярьлаа

Нарын гудмаар гараад орчин сайтаа сайхан сургууль харагдлаа

79-р сургуулийн зүүн талаар

Сургуулийн ар тал

 

 

щ

Сургуулийн ойр орчин цэвэрхэн байдаг байтал ийм байдалтай байгааг харахад үнэхээр эмзэглэж байлаа. Холбогдох албаны хүмүүс нэн даруй анхааралдаа авч цэвэрлэж, янзлахгүй бол үүгээр үргэлж явах хүүхэд багачууд маань эрүүл мэндээр хохирох аюултай болоод байна. Сургуулийн завсар, ангийн завсар, өргөгтгөл гоё боллоо гэж жил бүр ярьдаг. Тэгвэл яагаад сургуулиа тойроод орчин ямар байгаа билээ, сурагчид ямар зам туулан сургуульдаа ирдэг билээ гэдэг асуудалд анхаарлаа хандуулдаггүй юм бол. Бид үүнийг холбогдох албаны хүмүүс уламжлах болно.Үүнийг бодитой хэрэгжүүлэхийн тулд сурвалжилсаар байх болно.

Г. Содцэцэг

khunnu.mn


URL:

Сэтгэгдэл бичих