“Боко Харам” дахин халдлага үйлджээ

Исламын хэт үзэл баримталдаг “Боко Харам” бүлэглэл энэ оны дөрөвдүгээр сард Борно мужаас 230 охиныг барьцаалсан хэрэг гарсан.

bok610

Түүнчлэн тэд өнгөрсөн долоо хоногт гэмт халдлага үйлдсэн юм.  Тэд улсынхаа хойд хэсэгт орших Борно мужийн тосгонуудад нэвтрэн орж олон арван хүний амийг хороосон ба Нигерийн тусгай албаны мэдээлж байгаагаар зэвсэгт дайчид таван тосгонд халдаж, хүмүүсийг сүмийн байранд цуглуулж бөөнд нь гал нээж аллага үйлдсэн юм.

 

Тэгвэл “Боко Харам”-ынхан дахин халдлага үйлдсэн байна. Тодруулбал Чибок суурингаас дахин 20 эмэгтэйг авч явсан байна. Үд дундын үед зэвсэгт этгээдүүд хүрч ирэн эмэгтэйчүүдэд буу тулгаад машинд хүчээр суулган авч явжээ. Эмэгтэйчүүдийг хамгаалахаар хэргийн газар байсан гурван эр тэмцэлдсэн ч хүч хүрээгүй байна. Тэднийг хааш нь авч явсаныг олж тогтоогоогүй байгаа ажээ.

new.mn


URL:

Сэтгэгдэл бичих