Ашиглалтын хугацаа дууссан байрыг нураах шийдвэр гаргав

Ард кинотеатрНИТХ өчигдөр хуралдаж ашиглалтын шаардлага хангахгүй 530 барилгын асуудлыг хэлэлцлээ. Эдгээрээс 210 барилгыг сайжруулан ашиглаж болно гэсэн дүгнэлтийг НМХГ-аас гаргасан байна. Үлдсэн барилгуудыг нурааж дахин төлөвлөлт хийх шаардлагатай байгаа аж. 40, 50 мянгат болон Бага тойруу, Таваншар орчмын барилгууд дээрх жагсаалтад орж буй талаар төлөөлөгчид хэлж байлаа. Иймээс эдгээр барилгыг нураах шийдвэрийг НИТХ-аас гаргалаа. Түүнчлэн Хан-Уул дүүргийн ХГХ хорооллын автобусны буудлын орчмын таван давхар байрууд Центрпойнтын орчим, “Ард” кинотеатр, Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуулийн ойролцоох байрууд багтсан байна. Гэхдээ барилгыг нураахаас өмнө оршин суугчдаас санал авч 20 хувь нь дэмжсэн тохиолдолд жил таван сарын хугацаанд өөр газар түр амьдруулах талаар хөндлөө.

Оршин суугчдын 80 хувь нь байраа нураах шийдвэрийг дэмжихгүй байсан ч албадан гаргана гэдгийг НИТХ-ын дарга Д.Баттулга хэлж байв. Тэрбээр “Иргэд түрээсийн мөнгө авна гэж дайрч магадгүй. Өгөх шаардлагагүй” гэсэн хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Шинээр орон сууц барьсны дараа хуучин амьдарч байсантай нь тэнцэх хэмжээний орон сууц олгохоо мэдээлсэн юм.

 

 
Б.ГАНАА /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих