Бразилчууд 12 тэрбумыг зарлагдаад 70 тэрбумыг олох тооцоотой байна

FIFA_World_Cup_Brazil_hot_calendar

Хоёрхон  хоногийн дараа эхлэх ДАШТ-д хэтэрхий их мөнгө үрж байна хэмээн Бразилчууд Засгийн газраа эсэргүүцэж, Рео де Женейро хот болон тэмцээн явагдах хэд хэдэн цэнгэлдэхийн өмнө 200 гаруй иргэн “Бидэн мөнгө хэрэгтэй байна” “Түрүүвчинд доллар хэрэгтэй байна”, “Гэдсэнд хоол хэрэгтэй байна”, “Бид өлсч байна” гэх уриатай эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан.

Тэгвэл Бразилийн эрх баригчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахын тулд долоон жилийн хугацаанд нийт 12 тэрбум ам.доллар зарцуулаад байгаа ажээ.  Үүний үр дүнд улсынх нь эдийн засаг хамгийн багаар бодоход 70 тэрбум ам.доллар олно хэмээн тооцоолсон гэнэ.

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр 30 тэрбум ам.долларын шууд татвар цуглах бол шууд бусаар 10 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрөх урьдчилсан тооцоо гараад байгаа юм байна. Мөн тэмцээний үеэр 600 мянган жуулчин Бразильд очиж, аялал жуулчлалын салбарт 2.5 тэрбум ам.долларын нэмэлт орлогыг бий болгоно гэж тооцоолжэ


URL:

Сэтгэгдэл бичих