МАН-ын бүлгийн дэд даргаар Н.Номтойбаяр томилогдлоо

Н.НомтойбаярУИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг томиллоо.
Тус бүлэг хоёр дэд даргатайгаар үйл ажиллагааа явуулдаг бөгөөд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Оюунхорол нар ажиллаж байсан юм.

Гэвч С.Бямбацогт бүлгийн даргаар томилогдсоноос хойш дэд даргын суудал эзэнгүй байсан учир МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, дэд даргад Н.Номтойбаярыг нэр дэвшүүлсэн юм. Удирдах зөвлөлийн энэхүү шийдвэрийг МАН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж, дэмжлээ.
 
Б.ДАВАА /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих