О.Магнай дарга аа, “Хүчит шонхор” захын удирдлагуудын дээрэнгүй үйлдлийг зогсоогооч
Арай хямдыг нь бодон “Хүчит шонхор” захыг зорьж, мах худалдан авах иргэн олон. Харин унаатай яваа нэг нь энэ захын үүдээр орохоос эхлүүлээд зовлон тоочих явдал бий боллоо.
Учир нь амралтын өдрүүдэд тус захыг зориход машинтайгаа орсон гэж 1000 төгрөгийн хураамж нэхэв. Гэтэл ойролцоох “Нарантуул-2” худалдааны төвд тээврийн хэрэгсэлтэйгээ нэвтрэхэд 200 төгрөгийн хураамж авч байв. Ингээд бодохоор ямар их зөрүүтэй болох нь тодорхой байгаа юм.
Харин 00-оор нь үйлчлүүлэхэд хэдийгээр төлбөр авахгүй байгаа ч түүгээр эргэлдэх түрээслэгчид зовлон тоочих нь олонтаа. Өөрөөр хэлбэл, тэдний яриагаар “Хүчит шонхор” захын менежерүүд нь түрээслэгчид болон тэрэг түрдэг иргэдээс 00-ийн төлбөр гэж хураамж авахаар шаардсан гэх. Хэдийгээр олон нийтийн үйлчилгээний газрууд, худалдааны төвийн ариун цэврийн өрөөг үнэ төлбөргүй болгосон ч түрээслэгчдээ дарамталж, тэднээс “18000 төгрөгийг сар бүр өгч бай” гэснийг юу гэх билээ. Нэг ёсондоо ариун цэврийн өрөөг үнэ төлбөргүй үйлчлүүлэхээр болчихоод байхад “Хүчит шонхор” захын удирдлагууд дээрэнгүй үйлдэл гаргаж, түрээслэгчдээсээ төлбөр нэхэж байгаа нь ичгэвэртэй хэрэг биз дээ.
Энэ нь ч өөрөө Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиа зөрчсөн асуудал гэдэг нь тодорхой. Гэхдээ энэ захын удирдлагууд нь түрээслэгч, тэрэг түрж амьдралаа залгуулж байгаа иргэдийг дарамтлах нь хэвийн үзэгдэл гэх нь бий. Харин энэ талаар ярьж, хэвлэл мэдээлэлд хандсан түрээслэгчдийг зүгээр байлгадагүй гэх яриа хэдийнэ бий болсон гэдэг. Учир нь хэн нэгэнд алтан хошуу хүргэвэл “түрээсийн үйлчилгээ явуулах эрхгүй болгоно” гэх хатуу шаардлага тавьсанаар энэ захад наймаа эрхлэж байгаа иргэд ам нээж чаддагүй аж. Тэгэхээр энэ захын дээрэнгүй үйлдэл хэрээс хэтэрснийг илтгэх нэг сэжүүрч болж байгаа ч түүнийг батлах зүйлийг түрээслэгчдээр яриулахгүй, хааж боож байгааг хаа хаанаа бодох цаг болчихжээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас үйлчилгээний газруудын бие засах өрөөг үнэ төлбөргүй болгох шаардлага тавиад удаж буй. Өөрөөр хэлбэл, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Өрсөлдөөний тухай, Зар сурталчилгааны тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 тоот тогтоолоор баталсан “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын хэрэгжилтийг үндэслэн гаргасан энэхүү шийдвэрийг тухайлсан газрууд хэрэгжүүлж эхэлсэн.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Эх сурвалж: www.info.mn
URL: