Компьютер анх удаа хүн болж “жүжиглэв”

6-10-8Оросын программчдын зохион бүтээсэн анхны хиймэл ярилцагч компьютерийн программ Одесс хотын 13 настай Евгений Густман хүүгийн дүрд “жүжиглэн” Английн Редингийн их сургуулийн тусгай комиссийн гишүүдтэй ярилцан 33 хувийг нь төөрөгдүүлж чаджээ. Ийнхүү тус програм Тьюрингийн гэх шалгалтыг анх удаа даван хүний дайтай хиймэл оюун ухаан гэж хүлээн зөвшөөрөгдөж байгаа аж.

“Индепендент” сонинд тус программыг зохион бүтээгчдийн нэг В.Веселов ярилцлага өгөхдөө, ”Бидний гол зорилт бол программаа 13 настай хүүхдийн мэдлэгээр цэнэглэх явдал байсан бөгөөд итгэл үнэмшилтэй ярилцагч болгохын тулд их цаг зарцуулсан” гэжээ.

 

 

Б.САНСАР /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих