ОХУ байлдааны роботын лабораторитой болжээ
ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Цэргийн аж үйлдвэрийн комиссын дарга О.Бочкаревын мэдэгдсэнээс үзвэл тус улс Ковров хотын Дегтяревын нэрэмжит цэргийн үйлдвэрт байлдааны робот бүтээх иж бүрэн лабораторитой болжээ. Байлдааны зориулалттай роботуудын анхны загварууд энэ лабораториос жилийн дотор гарч, хээрийн туршилтад орох юм байна.
URL: