Монголчуудыг залилсан БНХАУ-ын иргэнийг баривчилжээ
Монголд залилангийн хэрэг үйлдсэн хэргээр интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэн Чжан Сяокунь баривчлагджээ.
Тэрбээр ОХУ-ын Екатеринбург хотын Кольцово нисэх буудал дээр явж байгаад ийнхүү цагдаа нарт баригдсан байна. Түүний хувьд 2010 онд Монголд ардын эмнэлэг байгуулна хэмээн хөрөнгө оруулагчдыг хууран мэхэлсэн хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байна.
Тэрбээр жилийн хугацаанд сард 1700 ам.доллар өгнө гэж хөрөнгө оруулагч тус бүрээс 5000 ам.доллар залилан авч, нийтдээ манай улсын иргэдэд 949 мянган ам.долларын хохирол учруулсан аж. Чжан Сяокунь гэгч нь өмнө нь залилангийн хэрэгт нэр холбогдож явсан этгээд юм байна.
/Монголын мэдээ/
URL: