Автобус ”тэжээх

Манайх халамжийн улс боллоо, бэлэн мєнгє тараалаа гээд л хvмvvс муу хэлэх шинжтэй ярьдаг. Уг нь хvvхдийн мєнгє энэ тэр єгєхєд болохгvй юмгvй.  Зєв шийдэлтэй тараана гэдэг чинь болно л гэсэн vг шvv дээ. Харин хувийн автобусуудыг тєрєєс мєнгє єгч “тэжээнэ” гэдгийг л ойлгохгvй байгаа юм. Уг нь бол хувийн хэвшил тєр хоёр салангид байвал зvгээр. Хувь хvний эзэмшиж байгаа зvйл рvv тєр хутгалдахаар зах зээлийн зарчмаар хєгжих, дэвжих, хєддєх горим нь алдагдана. Яг энэ байдал автобус компаниуд дээр vvсээд байгаа. Єнєєдєр тєр ард тvмнээ бодож байгаа гэсэн шалтгаанаар хувийн автобус компаниудын тасалбарын vнийг барьж байна.

Тvvнээс нь болж vргэлж асуудал vvснэ. Нийтийн тээврийн vйлчилгээ эрхлэгчид нь тасалбарын vнээ нэмэх гэж vхэн хатан тэмцэж, тєр нэмvvлэхгvйн тєлєє аргаа барж байгаа. Бvр мєнгє єгнє гэж амалж байж барьж байна. Тэгсэн хэрнээ оюутан, єндєр настны нєхєн олговор гэж єгч байгаа. Угтаа бол тэр мєнгийг авахын тєлєє л автобуснуудаа єглєє цагт нь гаргаж орой цагт нь буулгаж байгаа юм. Тасалбарын мєнгєнєєс ашиг олох талаар ерєєсєє боддоггvй. Ердєє л тулшний мєнгєє нєхєж байхад л болно. Сарын дараа тєр тухайн автобусны компанийн ажилчдын цалинг єгєєд зогсохгvй ашиг болох орлогыг єгч байгаа. Гэсэн ч тэд багахан л асуудал гарвал тасалбарын vнээ нэмэх гэж улайрч байгаа шvv дээ. Тиим болохоор тєр оюутан, єндєр настны нєхєн олговор єгєхєє болимоор байна. Ерєєсєє л хувийн автобусыг дураар нь орьхчих. Хувийн хэвшлийнхэн яаж л ажиллах нь тэдний дур байг. Тэглээ гээд автобусны билетийн vнэ тэнгэрт хадах нь юу л бол. Vнэгvй зорчих хvн байхгvй болоод бvгд мєнгє тєлдєг байвал юу гэж л нэмэгдээд байх вэ дээ. Vгvй ер нь нэмеэн ч яах вэ дээ. Бvр 1000 тєгрєг болог л дээ. Харин хvмvvс унаагаа сонгоод л зорчино биз дээ. Хоёр хvн такси бариад 2000 тєгрєгєєр явчих газар автобусанд суухгvй нь ойлгомжтой. Энэ мэтээр зах зээлийн єрсєлдєєний дагуу аяндаа зохистой vнээ барьж л таарна. Тvvний хажуугаар vйлчилгээний соёл, тасалбар тvгээгчийн зан ааш, хvнтэй харилцах байдал ч дээшлэнэ. Хvн хувийнхаа эд зvйлд хэчнээн хайр гамтай ханддаг билээ дээ. Тэгээд ч хувьд шилжсэн байшин хvртэл єнгєє засдаг биз дээ.

Одоо автобуснууд хувийнх байгаа нь vнэн боловч тєр хутгалдаад байгаа хувийн хэвшил шиг ажиллаж чадахгvй байгаа юм. Ерєєсєєл тєрєєс орж ирэх халамж, нєхєн олговорын тєлєє л нvдээ анин дайрч байгаа нь vнэн. Сардаа нэг автобусанд хоёр сая тєгрєг єгдєг юм чинь аргагvй шvv дээ. Угнь энэ асуудлыг шийдэх тухай мэр сэр ярьж л байгаа. Гэхдээ УИХ-ын эрхэм гишvvдээс нийтийн тээврийн бизнес эрхэлж, ард тvмнээ явган явах аюулаас аварч байгаа болохоор энэ “бантан” идэж барагдахгvй биз дээ. Аягvй бол хэдэн жилийн дараагаар бvх хvмvvсээ vнэгvй тээвэрлээд сард нэг автобусанд 10 сая тєгрєг єгч байж чадах л байх, Уг нь хувийнхан нь хувиараа, тєрийнхєн нь тэрvvгээрээ байдаг бол автобус худалдаж аваад нийтийн тээвэрт явахгvй юу. Тасалбарын vнэ 200 тєгрєг. Миний автобусанд ганцхан л дvрэм vйлчилнэ. Хэнч виза, vнэмлэх энэ тэр vзvvлэхгvй, зєвхєн 200-хан тєгрєгєє л тєлнє. Гоё байгаа биз.

Н.Пунцагболд


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих