ИРГЭДЭД ЦАХИМААР ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ АЖЛЫГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХЭЛЭЛЦЭНЭ
Нийслэл, дүүргийн ИТХ-ын дарга нарын ээлжит уулзалт өнгөрсөн баасан гаригт Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын байранд боллоо. Тус уулзалтаар иргэнд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх журмын төслийг хэлэлцсэн. Иргэдэд цахимаар газар өмчл үүлэх журмыг энэ долоон хоногт НИТХ-ын ээлжим бус хуралдаанаар оруулах ажээ. Хурлын үеэр нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдэгдэхдээ 52 байршилд газар өмчлүүлэх газрын ерөнхий төлөвлөгөөг хийж дууссан төдийгүй иргэдийг бүртгэх цахим бүртгэл ч бэлэн болсон гэж мэдээллээ. Ингэснээр иргэн та нийслэлийн Өмчийн харилцааны газрын цахим хуудсанд зочилж, газар өмчилж авах хүсэлтээ цахимаар бүртгүүлэх, мөн гадаадад байгаа монголчууД ч цахимаар хүсэлтээ гаргаж, газар өмчилж авах эрхтэй юм. Цахимаар газар өмчлөх тухай яригдаад жил гаруй хугацаа өнгөрч байна.
Ингээд энэ асуудлын эргэн тойронд юу болж, юу яригдаж байгааг багцлан хүргэе. НИТХ-ын 2013 оны тавдугаар сарын 30-ны тогтоолоор нийслэлийн иргэнд гэр бүлийн зориулалтаар өмчлүүлэх газрын байршлыг тогтоосон. Нийт 15.3 мянган га газраас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих, зам, дэд бүтэц, ногоон байгууламж барих газраа хасаад ойролцоогоор 160 мянган иргэн газар өмчилж авах боломжтой болно. Иргэдэд өмчлөх газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг нийслэлийн ерөнхий төлөвлөгөө буюу загвар төлөвлөлтийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас, цахимаар өмчлөл явуулах программыг Мэдээлэл технологийн газраас боловсруулж бэлэн болгоод байна.
Ийнхүү НИТХ-аар газар өмчлүүлэх журам, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсны дараа иргэдэд нээлттэй мэдээлэл түгээж, иргэд рнлайнаар хүсэлт гаргах боломжтой болох юм. Мөн энэхүү ажилтай холбоотой нэг чухал асуудал бол өмчлүүлэхээр зэхэж байгаа 52 байршилд иргэдэд 0.07 га биш 0.05 га газар олгохоор төлөвлөөд байгаа ажээ. Түүнийг тайлбарлахдаа албаныхан Газрын тухай хуулинд нийслэлийн иргэнд газар өмчлүүлэхдээ 0.07 хүртэл газрыг өмчл үүлнэ гэж заасан байгаа. Заавал 0.07 га газар өмчилж авах эрхтэй гэсэн үг биш. Газрын нөөц бололцоогоо харгалзан үзэж аль болох олон иргэнд газар өмчлүүлэх үүднээс иргэдэд 0.05 га газар өмчлүүлэхээр төлөвлөсөн” гэдгээ ч мөн мэдэгдлээ.
Энэ үеэр нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар өмчлөлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижирээс тодруулга авлаа.
-Иргэдэд газар өмчлүүлэх ажил яригдаж эхлээд бүтэн нэг жилийн хугацаа өнгөрлөө. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ?
-Энэхүү ажилтай холбоотойгоор хэд хэдэн ажил хийж байна. Тухайлбал, энэ жилийн хувьд газар өмчлөх хүсэлтэй иргэдийн өргөдлийг цахим хэлбэрээр авахаар болсон. Энэ нь газар өмчлөлийн цахим цахим системийг ашиглан газар өмчлөх боломжтой иргэдийн сонгон шалгаруулалтыг хийх юм. Тийм учраас энэхүү цахим системийг цогцооор нь боловсруулах шаардлагатай байсан гэх мэт асуудлаас ажил хойшлогдсон. Харин одоогоор газрын ерөнхий төлөвлөгөөг хийж дууссан төдийгүй иргэдийг бүртгэх цахим бүртгэл ч бэлэн болсон.
-Цахим хэлбэрээр газар өмчлөх хүсэлтээ иргэд яг хэдийнээс өгч эхлэх вэ?
-Журмын төсөл батлагдахаас гадна, төлөвлөлт боловсруулагдаж батлагдана. Дээрээс нь шаардлагатай бусад бэлтгэл ажлууд байгаа. Эдгээр бэлтгэл ажлууд дуусч байж эхлэх боломжтой болох юм. Эхлэх хугацааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлана. Мөн иргэдэд газар өмчлөх хүсэлтээ хэрхэн бөглөх талаар зааварчилгаа хийнэ.
-Шинээр газар өмчлүүлэх байршилд иргэд дур мэдэн хашаа хатгах тохиолдол гарч байна уу. Хзрэв ийм байдал гарсан тохиолдолд яах вэ. Хяналт хэрхэн тавьж байгаа бол?
-Эхлээд хашаагаа татчихаад дараа нь газраа өмчлөх ажлаа хөөцөлдөнө гэсэн юм огт байхгүй. Тухайн байршилд хүсэлтээ онлайнаар ирүүлсэн иргэдийг сонгон тухайн газрыг олгоно.
-Газар өмчлөх хүсэлтэй иргэдэд тодорхой шаардлага тавьж байгаа гэсэн. Энэ талаар?
-Хамгийн түрүүнд нийслэлийн иргэн байх. Ингэхдээ өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлийн иргэн болсон байх шаардлагатай. Мөн тухайн иргэн өмнө нь өөрөө болон хамтарсан хэлбэрээр газар өмчилж байгаагүй байх ёстой.. Мөн орон нутагт газар өмчилж байгаагүй буюу орон нутагт газар өмчилж авах зорилгоор нийслэлээс “Нийслэлд газар өмчилж байгаагүй” гэсэн тодорхойлт авч байгаагүй байх. Хэрэв ингэсэн байвал газар өмчлөлийн бүртгэлийн. протраммд нэвтрэх-боломжтуй болно.
-Газар өмчлөх эрхтэй болсон иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?
-Тухайн иргэн цахим үнэмлэх, өргөдлөө гаргасан байхад болно.
-Газар өмчлөх эрхтэй болсноо хэрхэн мэдэх вэ?
-Өргөдлөө гаргасан иргэнд 15-30 хоногийн дотор хариу илгээнэ. Хариу нь эрхтэй боллоо эсвэл болсонгүй гэдэг л үг байна. Хэрэв газар өмчлөх эрхтэй болсон бол тухайн дүүргийнхээ харъяа Өмчийн харилцаа, газрын албанд материалаа бүрдүүлэн өгнө. Гэхдээ сонгосон байршилдаа газар өмчлөх эрх авч чадаагүй иргэд өргөдөл баталгаажуулалтын кодыг ашиглан дахин өөр өөр байршилд хүсэлт гаргаж болно.
-Хэдийгээр газар өмчлөх хүсэлтийг цахимаар авч байгаа нь саашаалтай ч өнеөх хүнд суртал, танил тал, арын хаалганы асуудал алга болно гэж үү?
-Бидний хамгийн гол зорилго бол наад асуудал чинь юм. Цахимаар өргөдөл авснаар наад зах нь л иргэд биеэрээ очиж, бичиг цаас бүрдүүлэхгүй. Хэд хэдэн удаа очиж дараалал үүсгэхгүй болно. Нөгөөтэйгүүр танил тал, эрх мэдлээ ашиглах ч гэдэг юмуу ялгавартайгаар хандах хандлага байдаг. Эсвэл өргөдлөө өгч чадахгүй хоцрох ч юмуу. Бид үүнийг л арилгахыг зорьж байна.
-Гадаадад амьдарч байгаа иргэд газар өмчлөх боломжтой болсон гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Гадаадад амьдарч байгаа иргэнд газар өмчлөх эрх нь хуулиар нээлттэй байдаг. Гэвч өмнө нь гадаадад амьдарч байгаа Монгол улсын иргэн газар өмчилж авах нөхцөл боломж бололцоогүй байсан. Өөрөөр хэлбэл, хуулиар эрх нь байсан ч нөхцөл нь бүрдээгүй байеан гэсэн үг. Харин энэ удаад эдгээр иргэд маань ч онлайнаар өргөдлөө өгч газар өмчлөх эрхтэй юм.
М.ЯНЖИНЛХАМ /НИЙСЛЭЛ ТАЙМС/
URL: