ДАШТ-ийг эсэргүүцсээр байна

Энэ сарын 12Энэ сарын 12-нд албан ёсоор нээлтээ хийх хөлбөмбөгийн ДАШТ-ийг эсэргүүцсэн жагсаал цуглаан Бразилд үргэлжлэн гарсаар байна. Сан Пауло хотын ажилчид нээлт болох “Арена де Сан Паулу” цэнгэлдэхийн гадна тайван жагсаал хийжээ. “ВВС” агентлагийн мэдээлснээр жагсаалд 10 мянган хүн оролцжээ. Жагсагчид татвар төлөгчдийн мөнгийг хөлбөмбөгт биш зам тээвэр,  эрүүл мэнд,  боловсрол, хямд үнэтэй орон сууц барихад зарцуулах ёстой хэмээн шаарджээ. Тэд Сан Паулогийн цэнгэлдэх хүрээлэн хүрэх замд байдаг хурдны замуудыг хаасан байна. Өмнө нь тус хотын метроныхон ажил хаяж, цалин нэмэхийг шаардсан. Тус хотын метрогоор өдөрт 4.5 сая хүн зорчдог нь ажил хаялтын улмаас явгарч байлаа.

Түүнчлэн нийслэл Рио де Жанейро хотод цагдаа нарын үйлдлийг эсэргүүцэж хэдэн мянган иргэн  эмх замбараагүй байдал үүсгэж, 100 гаруй цагдаагийн биед халдаж, 20 гаруй дэлгүүр шатаасан тухай “Rio de Janeiro post” мэдээллээ. Мөн Рио де Жанейрогийн чиглэлд явдаг сая гаруй том оврын автобусны жолооч ДАШТ-ий нээлтийн үеэр ажил хаяхаа мэдэгдсэн юм. Жолооч нар “Бусдад сайхан харагдахыг тулд нүүрээ буддаг төр хэрэггүй. Бидэнд ард түмнээ хүндэлдэг төр, Ерөнхийлөгч хэрэгтэй байна” хэмээжээ.

 

 

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих