НОРМАНДЫН ХАМГИЙН ХҮНДТЭЙ ЗОЧИД НЬ АХМАД ДАЙЧИД БАЙВ

7Дэлхийн хоёрдугаар дайн дуусахаас жилийн өмнө буюу 1944 оны зургадугаар сарын 6-нд Францын Нормандад холбоотны цэргүүд буусны 70 жилийн ойг тэмдэглэв. Энэхүү ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд дэлхийн 19 орны
засгийн тэргүүн нар болон Английн хатан хаан Елизавета II хүрэлцэн ирснээс харвал ойн арга хэмжээний ач холбогдол үнэлэмж мэдрэгдэнэ.

Холбоотон орнууд хоёрдугаар фронт нээсэн нь Гитлерийн Германыг бут ниргэх, ялгуулсан ялалтын цаг хугацааг наашлуулсан түүхэн үйл явдал болсон юм. Үүнийг түүхэнд ихэвчлэн “Баруун фронт” хэмээн нэрлэдэг. Энэ өдөр холбоотны цэргүүд Ла-Маншийн хоолойг гаталж Нормандад хүрэлцэн иржээ.

Нормандын дурсгалыг хүндэтгэх энэхүү ёслолын арга хэмжээг Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нээв. Хүндэт зочид Кан хот дахь дурсгалын музейд цэцэг өргөжээ. Энэ дурсгалын цогцолбор музейг эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн болон Норманд, Бретаны тулааны үеэр амь үрэгдсэн цэрэг дайчид, энгийн иргэдийн дурсгалд зориулан байгуулжээ. Нормандын тулаан нь хүнд хэцүү байсан бөгөөд энд германууд хамгаалалтын томоохон бэхлэлтийг босгосон байв. Тиймээс Германы бэхлэлт, цэргийн объект, төмөр замын өртөөг нь устгах зорилгоор Америк, Английн агаарын хүчнийхэн хүчтэй дайралт хийсэн юм. Харамсалтай нь энэ бөмбөгдөлтийн үеэр Францын энгийн номхон 20 гаруй мянган иргэний амь нас сүйрсэн гэх мэдээлэл байдаг. Үүний зэрэгцээ олон хот эвдэрч сүйрч балгас болжээ.

Кан хотын мэр Жоэль Брюно энэ үеэр хэлэхдээ “Энэхүү ёслол нь зөвхөн цэрэг дайчдын төдийгүй тулааны үеэр амь үрэгдсэн Францын олон мянган жирийн иргэний дурсгалыг хамтад нь хүндэтгаж байна” хэмээн онцолжээ. Кан хот нь холбоотнууд болон Германы эзлэгчдийн томоохон тулааны төв хэсэг болж, үүний улмаас хотын гуравны хоёр нь эвдэрч сүйрсэн байна. Түүнчлэн Гавр, Шербур хотууд болон Нормандын суурингуудын энгийн иргэд олноороо тулааны золиос болсон юм. Гэвч улс төрийн учир шалтгааны улмаас энэхүү эмгэнэлт явдлын талаар Францад олон арван жил таг дуугүй байжээ. Харин энгийн иргэд ингэж олноороо амь үрэгдсэн түүхэн үнэнийг Ерөнхийлөгч Николя Саркози анх удаа ил тод дэлгэн тавьсан юм.

Ерөнхийлөгч Франсуа Олланд энэ удаа Кан хотод хэлсэн үгэндээ энэхүү цэргийн ажиллагаа Францын ард түмэнд зовлон шаналал авчирсан тухай асуудалд хандууллаа.

Нормандын дурсгалыг хүндэтгэх олон улсын ажиллагааны нэг хэсэг нь тэнгисийн эргээс долоон км зайтай орших Шато де Бенувильд хийсэн Ерөнхийлөгч Франсуа Олландын хүлээн авалт байв.

Далан жилийн тэртээ энд тун хүнд хүчир тулаан болсон юм. Англи, Францын десантын цэргүүд Германы булаан
эзлэгчидтэй энд нүүр тулан тулалджээ. Орон нутгийн эсэргүүнлийн байгууллагын / партизаны хөдөлгөөнийхөн/-хан бүхий л дайны турш энд бас нууц штабаа ажиллуулж байв.

Ёслолын үеэр ахмад десантчдыг хүндэтгэж шүхрийн буулт хийв. “Оверлорд” нэртэй энэхүү операцыг хэрэгжүүлэхээр Нормандад холбоотны цэргүүд буусан нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том десантын ажиллагаа байсан юм.
Францын Ерөнхийлөгчийн хүлээн авалтад төр засгийн тэргүүнүүдээс гадна уригдсан улс орон бүрээс нэг нэг ахмад дайчид урилгаар оролцжээ.

Уистреам хотын ойролцоо болсон олон улсын ёслолын арга хэмжээг дэлхий дахинаа зуун сая хүн телевизээр үзэж сонирхжээ.

Английн хатан хаан Елизавета II олон жилийн дапаа Францад ирж байгаа нь энэ аж. Гэсэн хэдий ч энэхүү арга хэмжээний хамгийн хүндтэй зочид нь дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчид байв. 70 жилийн ойд 1000 орчим ахмад дайчин оролнсон гэж мэдэатж байна. Тэдний олонхи нь 90-ээс дээш насныхан аж Зарим нэг нь бүр 100. нас хүрчээ.

Нормандын 70 жилийн ойн арга хэмжээний томоохон үзүүлбэр тоглолт Уистреамын эргийн ойролцоо болж, тэр үеийн тулааны үйл явдлыг харуулсан театрчилсан тоглолт болсон бөгөөд энэхүү арга хэмжээнд 650 орчим уран бүтээлч оролцсон байна.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр холбоотнууд Баруун фронтод ялалт байгуулсан нь Дорнод фронт дахн Зөвлөлтийн дайчдын ялалтын үр нөлөө байсан гэдгийг онцлон дурджээ.

 

 

П.БУЛГАН /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих