АН дахь “Алтангадас” фракцийнхан өөрсдийн овоогоо тахижээ
УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнгээс шалтгаалан Засгийн эрхийг АН голлон, нэр бүхий нам, эвсэл, бие даагчидтай хамтран барьж буй. Харин АН-ыг тус нам дахь “Алтан гадас” фракци удирддаг.
Тэгвэл маргааш огцруулах эсэх нь шийдэгдэх гэж буй Эдийн Засгийн Хөгжлийн Сайд Н.Батбаярын адилаар тус фракцийн удирдлага ч тэнгэр шүтлэгт гүнзгий автжээ.
Тэр бүү хэл “Алтангадас” фракц Цонжинболдогийн ойролцоо өөрсдийн гэсэн овоотой болсон аж.
Өнгөрсөн Бямба гарагт буюу Зуны эхэн сарын шиний найманд “Алтангадас” фракцийнхан уг овоогоо тахихын сацуу галын тахилга гэх бөөгийн зан үйл үйлдсэн байна. Тахилгад АН-ын “Алтангадас” фракцийн голлох лидерүүд, сайд, УИХ-ын гишүүд төдийгүй Монголын томоохон зайран, удганууд оролцжээ.
Тэнгэрт шүтлэгт гүнзгий автаад буй “Алтангадас” ТББ нь 2003 онд МАН, АН дамнасан бүлэглэл хэлбэрээр байгуулагдаж байсан бөгөөд 2004-2006, 2008-2012 онд Засгийн газарт хамтарч ажиллан, 2012 оноос Засгийн эрхийг үндсэндээ барьж буй юм.
Нийтлэлч Баабар АН дахь Алтангадас фракцийг тодорхойлон :
“Алтангадасынхны намдаа ажиллах арга технологи нь Энхбаяраас хуулж авсан ердийн дээрэмчин булхайчны барил. Намын доторх янз бүрийн үзэл бодлыг нухчих, бүлэглэж нохой мэт довтлох, энэ хэрэгтээ яль шальгүй албан тушаал амлагдсан өчүүхэн амьтдыг ашиглах, ҮЗХ-ийн сонгууль зэрэг намын удирдлагыг буй болгох сонгуулийг булхайдах, худалдаж авах, бөөрөлхөж шахах, амлах зэрэг болой. Хүний нийгмийн үе үеийнхний хэрэглэж сурсан шалгарсан ердийн булай арга тактик.” хэмээн 2005 онд бичиж байсан билээ.
М.Мөнхбилэг sonin ,mn
URL: