Монголчууд гадагшаа шилжүүлж буй мөнгөн хөрөнгийн тайлан
Эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улсын төлбөрийн тэнцлийн алдагдал 434.3 сая ам.долларт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 56 хувь буюу 543.3 сая ам.доллараар буурсан үзүүлэлт юм. Төлбөрийн тэнцэл гэдэг нь Монгол Улсын гадаад худалдаа, экспорт, импортын зөрүү, гаднаас оруулж буй хөрөнгө оруулалт болон гадагшаа гаргаж буй хөрөнгө оруулалт зэрэг мөнгөн урсгалын статистик юм.
Нэг ёсондоо Монгол Улсад гаднаас оруулж ирж буй мөнгө, монголчууд гадагшаа шилжүүлж буй мөнгөн хөрөнгийн тайлан. Урсгал тэнцэл жилийн өмнө бараг тэрбум ам.долларт хүрч байсан ч энэ оны эхний дөрвөн сард ийнхүү буурсан нь валютын ханшийн чангаралтай холбоотой юм. Тодруулбал, валютын ханш чангарснаар гаднаас авдаг бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний мөнгөн дүнгийн хэмжээ эрс буурчээ.
Х.Зул
URL: