26:50, 38:38 буюу бух тулааны vлгэр
Сонгуулийн хуулийн “галт тэрэг” уг нь аль хэдийнэ хєдєлсєн. Гэвч хvрэх газраа хvрдэггvй ээ. УИХ-ын Тєрийн байгуулалтын байнгын хороо єчигдєр тус хуулийн тєслийг хэлэлцэж, зарчмын зєрvvтэй 250 гаруй саналыг хурааж анхны хэлэлцvvлгийг дуусгав. Ингэснээр сонгуулийн тогтолцооноос бусад асуудал ерєнхийдєє шийдэгдэж байна. Одоо намууд улс тєрийн шийдэл гаргаж, нэгдсэн тогтолцоон дээр тохиролцох асуудал л vлдэв. Ямар ч байсан анхны хэлэлцvvлгийг дуусгаж чадсан гэхээр Сонгуулийн хууль тун удахгvй батлагдчихаар дvр зураг гаднаас нь бол харагдаад байгаа юм. Гэхдээ цаанаа бол асуудал vнэхээр олон байна аа. Намууд сонгуулийн хуулийг баталж амжихгvй л юм шиг харагдаад байна. Нєгєєтэйгvvр Сонгуулийн хуулийг єєрчлєлгvйгээр энэ чигт нь vлдээх гэсэн сонирхол ч аль аль намын цєєнгvй нєхдєд байгаа нь нууц биш. Улс тєрийн голлох хоёр хvчин ирэх оны сонгуулиа холимог тогтолцоогоор явуулахаар санал нэгдсэн ч яг ямар хэлбэрийн холимог байх вэ гэдэг дээр одоо болтол санал нийлээгvй байгаа.
Одоогоор ямар ч байсан 26:50, 38:38 гэх хоёр тєрлийн холимог хувилбар яригдаж байна. МАН-ынхан 38:38 гэдэг хувилбарыг санал болгож, пропорционалиар сонгох гишvvдээ нэрээр нь сонгоё гэж байгаа.
Харин АН-ынхан 26:50 хувилбарыг дэмжиж, пропорцианалиар сонгох 50-ийг намын нэрээр сонгоё хэмээн зvтгvvлж буй билээ. Энэ асуудал ч яахав аль эртнээс яригдаж байгаа л даа. Єнгєц харахад 38:38 хийгээд 26:50 хоёрт ямар ч ялгаагvй юм шиг. Гэхдээ яг энэ харьцааны цаана улс тєрийн хоёр намуудын хамгийн том амбиц нуугдаж байгаа юм. АН-ын хувьд 26:50 хувилбарыг сонгоод дээрээс нь 50 гишvvнээ намаар нь сонгоно гэдэг хамгийн боломжийн хувилбар. Харин нєгєє талд энэ хувилбар АН-д ашигтай гэдгийг МАН-ынхан мэдэж байгаа учраас хэзээ ч хvлээн зєвшєєрєхгvй л дээ. 26:50-ийг АН зvтгvvлж, МАН 38:38-аа ярьсаар энэ хавар, ирэх намрын чуулган єндєрлєх нь бололтой.
МАН-ын 38:38 гэх сонирхлоос эхлэн тайлбарлая л даа. Улс тєрийн намын хувьд МАН залуу боловсон хvчнээр АН-аас хавьгvй илvv. Нєгєєтэйгvvр нэрийг нь хармагцаа л автоматаар дугуйлуулдаг хашир “бурхи”-нууд ч МАН-д бий. Хэрвээ 38:38 хувилбарыг сонговол МАН-ын хувьд мажоритараар сонгогдох 38 дээр ялалт байгуулчихаад, vлдсэн дээр нь талыг нь авчихад хангалттай болох юм.
Vнэндээ МАН-ын хувьд энэ хувилбараар гараад ирчих боломж бараг 100 хувь л даа. Тэдэнд олон жил єрсєлдєєд, олон тvмэнд танигдчихсан мундаг улстєрчид ч, шинэ залуучууд ч байна. МАН-ынхан тусгай боддоготойгоор залуучуудаа гаргаж ирж, улс тєрийн хvсэл зоригоо гvйцэлдvvлдэг “уламжлалтай”. Энэ бодлогоор гарч ирсэн залуучууд ч байна. Жишээ нь УИХ-ын гишvvн Ж.Сvхбаатар, Ж.Энхбаяр гээд нэрлэж болно. ЖСvхбаатар гэхэд УИХ-ын гишvvн агсан С.Тємєрийн туслах байж байгаад гишvvн болж єссєн нєхєр. Харин Ж.Энхбаяр Говь-Алтайд Т.Очирхvvг дарж єрсєлдєєд, гараад ирчихсэн. Говь-Алтайд Т.Очирхvv биш Ж.Энхбаяр нэр дэвшвэл ялах нь гэдгийг судалж vзээд харьцангуй залуу Ж.Энхбаярыг МАН-ынхан дэмжсэн байгаа юм. Тэгээд ч алдаагvй.
Гэхдээ МАН-ынхан нэг их мундагтаа ч залуучуудаа дэмжээд байгаа юм биш л дээ. Єнєєгийн МАН-ын хашир “гаруууд” єєрсдийнхєє боддогыг vргэлжлvvлэх залуучуудыг эртнээс бэлтгэдэг, тэднээ бодлогоор дэмжиж гаргаж ирдэг юм. Тийм ч учраас одоо парламентад сууж байгаа хєгшчvvлийг орлож, бодлогыг нь залгамжлах залуучууд МАН-д олон байна аа. Тэд УИХ-д нэр дэвшихэд бvгд гарч ирдэггvй юм гэхэд дийлэнх олонхи нь ямар ч байсан санал зулгаачихна гэдгийг МАН-ынхан тооцоолж байгаа хэрэг. Тиймээс нэгдvгээр 38 тойрогтой холимог хувилбар, хоёрдугаар пропорционалиар сонгох vлдсэн хvмvvсийг нэрээр нь сонгоё гэж МАН-ынхан хэлж байгаа юм.
Харин АН-ынханямарнєхцєл, байдалтай байна вэ. Боловсон хvчин, шинэ залуучууд гэж тун ховор. Тэртээ 20 жилийн ємнєх Н.Алтанхуяг, С.Баяр-цогт, С.Эрдэнэ, Э.Бат-Vvл, Х.Баттулга. Тэгсхийгээд л “дуусчихна”. Харин залуучууд гэвэл Х.Тэмvvжин, Л.Гантємєр хоёр байх шив дээ. Тэдний араас тєр барилцахаар жагсч буй залуучууд АН-д тун ховор. Тэгээд ч МАН шиг залуучуудаа бодлогоор дэмждэг нам бол АН биш. АН-ынхан залуучуудынхаа чадал, хvч бололцоо гэхээсээ илvv мєнгийг нь хардаг. Х.Тэмvvжин єнгєрсєн 2008 оны сонгуульд эрхбиш тодорхой хvрээнд танигдчихсан, бас ч гэж гайгvй нєхєр байсан учраас аргагvй хvлээн зєвшєєрч, нэр дэвшvvлсэн гэдэг. Энэ эрхэм УИХ-д нэр дэвшихдээ хувийн орон сууц ч vгvй байсан шvv дээ. Тэгэхээр АН-ынхан 20 жилийн настай шинэ залуу гэх боловч боловсон хvчний хувьд 90 настай МАН-аас хєгшин байгаа юм. Тойрог дээр єрсєлдєєд, хаалтгvй гараад ирчих мундаг улстєрчид ч ховор байна. Алтангадас, МVДН, АХХ, МоАХ-ны фракц дахь хэдэн “кадруудаар” л хэмжигдэх аж. Харин холимог тогтолцооны хувьд хамгийн гол нь тойрогт єрсєлдєж, ялалт байгуулах. Эндээс дараагийн пропорцианалийн vр дvн шууд хамаарна гэхэд хилсдэхгvй. Тиймээс тойргийг аль болох бага буюу ердєє 26 байлгах хувилбарыг дэмжиж байгаа юм. Тvvнчлэн боловсон хvчин муутай учраас vлдэгдэл 50-иа намын далбаан дор “шургуулах” хvсэлтэй.
Мэдээж vvнийг МАН мэдэж байгаа учраас тийм ч амар “тавиад туучихгvй” л дээ. Гэхдээ МАН эрх баригч хvчин учраас єєрсдийнхєє таалалд нийцvvлсэн буюу 38:38 хувилбарыг зvтгvvлээд, цаашилбал батлуулах уу гэвэл бас vгvй. Учир нь МАН-д идэвхгvй, сул, хэвлэлийнхний хэлдгээр бол “хэлд ороогvй” гишvvд олон бий. Тэд аль болох мєнгє тєгрєгєєр зодоод ч болов намын далбаан дор гарч ирэхийг хvснэ. Хэрэв мєнгє єгєєд ч дэвшvvлэхгvй гэж гvрийвэл тэдгээр “хэлгvй” гишvvдэд бас сонголт байна аа. Мэдээж Н.Энхбаярыг дагах. Н.Энхбаяр руу явлаа шvv гэж айлгаж таарна. Ийн шантаажлахын зэрэгцээ МАН дахь амбицтай залуу гишvvд Тєрийн ордонд суухыг хичээнэ. Залуучуудын амбиц болон хєгшчvvлийн шантаажийг зохицуулсан хувилбарыг МАН сонгох хатуу даалгавартай.
Энэ завсар АН-ынхан 26:50-иа зvтгvvлсээр л. Нєгєєтэйгvvр хэрэв 38:38 болбол яах вэ гэдэгт тохирсон бодлогоо гаргах гэж бясалгана. Харин МАН залуучууд хийгээд, хєгшчvvл хоорондын тэмцлээ зохицуулж, басхvv єєрт ашигтай хувилбарыг зохицуулчих гээд л vзнэ. Тэгж байтал сонгуулийн хууль батлагдах нь “лєєлєє” болж, 2008 оны томсгосон мажоритар хувилбартайгаа хамт 2012 оныг угтахаар болж байх шиг байна. Ийн хоёр том нам дєргvй бух шиг зvтгэсээр, бас жvжиглэсээр vлгэрээ дуусгахгvй биз ээ.
Л.ЭНХДЭЛГЭР
URL: