МУИС-ийн асуудлаар Боловсролын сайдад хандана
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар МУИС-ийн Багш нарын болон үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүсэлтээр нь хүлээн авч уулзлаа. Тэд дээд боловсролын салбарт ажиллаж явсан, энэ салбарын жаргал зовлонг сайн мэддэг гишүүдтэй санал бодлоо солилцож байгаадаа талархсанаа илэрхийлэв. Улсын оюуны цөмболсонууган сургуульд хийгдэж буй бүтцийнөөрчлөлтийг багш нар дэмжиж байгаа ч хэрэгжүүлжбуйаргазам, аргабарил, удирдлагын багийнханд сэтгэл дундуур байгаа бөгөөд эрэмбэ дараалал алдагдсан, судалгаа шинжилгээгүй, хүчээр явуулж байгаа талаар багш нар мэдээллээ. Багш нарын холбооныхон сургуулийн удирдлагууд болон БШУ-ы сайдад олонтаа шаардлага хүргүүлж, оюутнууд хүртэл гурван удаа жагссан боловч дорвитой арга хэмжээ авахгүй байгаа учраас хандаж болох бүхий л албан тушаалтанд байр сууриа хүргэхээс өөр аргагүй болоод байна гэж онцлов. МУИС-ийн 700 гаруй багш, ажилчдын дунд судалгаа явуулахад одоогийн захирал болон түүний багийнханд итгэл үзүүлэх боломжгүй гэж 80 орчим хувь нь илэрхийлсэн байна. Тус сургуулийн хувьд өмнө нь тэнхимийн эрхлэгч, салбар сургуулийн захирлыг хамт олных нь саналаар томилдог байжээ. Гэтэл захирал А.Галтбаяр ажлаа авснаас хойш Эрдмийн зөвлөлийн бүх эрхмэдлийг үгүй болгож, тэнхимийн эрхлэгчээс эхлүүлээд бүх хүнийг албан тушаалд шууд томилдог болж, санхүүгийн эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн гэж багш нар ярилаа. Мөн бүтцийн өөрчлөлттэй уялдуулан Дээд боловсролын хуулийг өөрчлөх шаардлага үүсч байгааг тэд хэлэв.
Бүтцийн өөрчлөлтөөс болж өөр сургууль, өөр ажил руу шилжин ажиллах багш нар ч цөөнгүй байгааг дуулгалаа. Энэхүү үл ойлголцлоос болж багш нараа, яваандаа оюутнуудаа ч алдаж болзошгүй байдал үүсээд байгаа учир асуудлыг багш, ажилчид, оюутнуудад ашигтай байдлаар шийдэхэд дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын гишүүдээс хүслээ.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол МУИС дээр өрнөж байгаа та бүхний ярьсан асуудлыг улстөржүүлэхгүйгээр аль болох шийдэх талаас нь хандах ёстой гэв. Тэрээр “Монголын оюуны нөөц дээр тулгуурласан шинэчлэл хийх ёстой. Шинэчлэлийг хэнд зориулж хийж байгаа, юуг нь өөрчлөх ёстой нь чухал гэдгээ бодох ёстой. Харамсалтай нь шинэчлэх зарчим нь тодорхой биш байгаа учраас маргаан их гарч байгаа юм байна. Өнөөдөр дэлхий дахинаа боловсролын хямралыг хүлээн зөвшөөрч мэдлэгийн нийгэмд шаардлагатай хүнийг бэлтгэх тухай ярьж байна. Монгол залуучууд чадвартай, авьяастай. Сургуулиуд тэрхүү авьяас чадварыг хөгжүүлэх мэдлэгийн орчин болж хувирах ёстой. МУИС-ийн бүрэлдэхүүнд байсан олон сургуулийг хооронд нь нэгтгэж, мэргэжлийн ангиудыг нийлүүлсэн, багш нарын саналыг аваагүй гэх мэт олон асуудлыг ярьж байна. Багш, хамт олны олонхи нь удирдлагаа хүлээн зөвшөөрөхгүй, шинэчлэлийг энэ хүн хийж чадахгүй гэж үзээд өөрчлөх хүсэлтээ Боловсролын сайддаа тавьсан юм байна. Бид БШУ-ы сайдад хандаж, тус сургуулийн хамт олны дэмжлэгийг хүлээжчадахгүй байгаа удирдлагын томилгооны асуудлыг эргэн харах, ирэх хичээлийн шинэ жилээс өмнө асуудлыг цэгцлэх талаар санал солилцоно” гэж хэллээ. Мөн МУИС-ийн ректорыг томилохдоо нээлттэй сонгон шалгаруулалтын ардчилсан зарчмаар сонгууль явуулахыг санал болгох тухайгаа ч хэлсэн юм.
Ч.ХүрэлбаатаргишүүнУИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар тус сургуульд үүсээдбуйасуудлыгбагш, оюутнуудынтөлөөллийгоролцуулан нээлттэй хэлэлцүүлэхболомжтойгонцлов.Тэрээр их сургуульд багшилж байсны хувьд багш нарын эрх ашгийг хамгаалахын төлөөдэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ илэрхийлэв.
URL: