3 ихэр үрээ гудамжинд хаясан эрийг цагдаа барьжээ

Abandoned Baby Girl

Хятадын “Henan” мужийн иргэн Ху Лин гурван ихэр хүүгээ тэжээж чадахгүйн эрхэнд гудамжинд гарган тавьж байгаад цагдаад баривчлагдсан байна. Эдний гэр бүл 2 хүүтэй бөгөөд сүүлийн төрөлтөөрөө охин хүүхэд хүсэж байсан ч 3 ихэр хүү гарсан аж.

Ингээд 11 сартай 3 хүүгээ гудамжинд гаргаж тавихаар эхнэртэйгээ ярилцсан гэнэ. Тэрбээр гудамжаар өнгөрч буй хүмүүст эрүүл саруул хүүхдүүд байна, авах бол үнэгүй өгнө хэмээн хэлээд зогсож байжээ.Харин хүмүүс түүнийг хүүхдийн хулгайч байж магад хэмээн сэжиглэн цагдаа дуудсан байна. Одоогоор түүний хэрэг хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байгаа аж.

 


URL:

Сэтгэгдэл бичих