Их тэнгэрийн аманд боом гарлаа
Төрийн тусгай хамгаалалтай “Их тэнгэр” цогцолборт энэ сарын 14-ний өдөр тодорхой шалтгаангүйгээр үхэр үхсэн байна. Энэ талаар нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Урансүрэнгээс тодрууллаа.
-Энэ мэдээллийн дагуу танайх ямар арга хэмжээ авсан бэ?
-Энэ сарын 14-ний өдөр мэдээлэл авч, тухайн өдрийнхөө15 цаг 30 минутад очиж ариутгал халдваргүйжилт устгал хийсэн. Мөн тухайн бүсэд байгаа мал болон гэрийн тэжээвэр нийт 38 амьтныг өчигдер өглөөнөөс эхлэн вакцинжуулалтанд хамруулаад байгаа. Өвчин гарсан бүсэд 38 амьтан байгаа.
-Шинжилгээний хариу гарсан уу? Дахин ямар нэгэн сэжигтэй тохиолдол илэрсэн үү?
-Мэдээлэл авсны дагуу вакцинжуулалт хийгдсэн. Үхсэн малаас дээж авахад боом өвчний шинж илэрсэн. Одоогийн байдлаар дахиж ямар нэгэн сэжигтэй тохиолдол гараагүй байна.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: