Дундговь аймгийн экс Засаг дарга тамга болон төрийн албаны автомашин аван зугтаад ор сураггүй болжээ

ac45a438c6fe18bcbigДундговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн олонх аймгийн Засаг дарга С.Сүхбаатарыг огцруулахаар шийдвэрлэсэн. Засаг даргыг

огцруулах болсон шалтгаан нь орон  нутгийн сонгуулиас хойш нэг  жил зургаан сар өнгөрөөд байхад  үйл  ажиллагааны  хөтөлбөрөө батлуулаагүй,  шийдвэр  гаргах  түвшинд  төрөл  саднаа  томилон  төрийн албыг төрлийн алба болгосон, Төрийн албаны тухай хуулийг  зөрчин, хууль бус томилгоо хийж,  хөрөнгө зарцуулсан гэхчилэн олон алдаа дутагдал байдаг аж.

Тэгвэл Дундговь аймгийн Засаг даргад шинээр ИТХ-ын төлөөлөгч С.Од-Эрдэнийг нэр дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхий сайд батламжилжээ. Ингээд Дундговь аймаг төрийн албаны гацаанаас гарч шинэ засаг даргатай болжээ. Гэтэл экс Засаг дарга нь тамга болон төрийн албаны автомашиныг аван зугтаад ор сураггүй болжээ.

Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдгийг умартан Ерөнхий сайдын тушаалыг үл тоож төрийн албыг хувийн компани мэт сэтгэн дураараа аашилж байгаа энэ мэт этгээдэд төр төмөр нүүрээ харуулах цаг болжээ.

 

Ямартаа ч өдгөө төрийн тамга авч зугтсан С.Сүхбаатарыг аймгийн хэмжээндээ эрэн сурвалжилж хайж байгаа гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих