Украйны зүүн хэсгийн хилийн бүсийг хаахаар болжээ
5-нд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж буй Украйны парламентын дарга Александр Турчинов, ОХУ-тай хиллэж байгаа Украйны зүүн биеийн хилийн бүсийг хаахаар Украйны дотоод явдлын яам шийдвэрлэснийг мэдэгджээ.
Украйны үндэсний мэдээллийн агентлаг мэдээлснээр, мөн өдөр Украйны зүүн бүсэд ажилласан Турчинов хэвлэлд хандан, дээрх шийдвэр нь хилээр дамжин Украйнд орж ирж буй зэвсэгт хүчин, зэр зэвсгийг таслан зогсоож, богино хугацаанд террорист этгээдийг устгахад ашигтай юм гэжээ.
Турчинов, Украйны зүүн хэсгийн хаагдсан бүсэд Луханск болон Донецк мужийн хил залгаа хэсэг бүс багтаж байгаа гэсэн боловч уг арга хэмжээ хэр удаан үргэлжлэхийг тодорхойлоогүй юм. Тэрээр, хэр удаан хугацаагаар хил хаахыг “мэргэжилтнүүд судалгаа хийж байж шийднэ” гэжээ.
Эх сурвалжид тэмдэглэхдээ, дээрх явдлыг ОХУ-ын талд мэдэгдэхийг Украйны засгийн газраас гадаад харилцааны яамандаа тушаагаад байгаа аж.
Украйны албаны мэдээнд, хоёр хоногт Украйны цэргийн тал байлдааны 4 нисдэг тэргээ сүйтгээд байгаа аж.
URL: