БНАСАУ АНУ-ын иргэнийг баривчлав
Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн 6-ны өдрийн мэдээлснээр, БНАСАУ-д байхдаа тус улсыг эсэргүүцэн дайсагнах үйл ажиллагаа явуулсан гэж АНУ-ын нэг иргэнийг БНАСАУ баривчилжээ.
Мэдээлснээс үзвэл, 4-р сарын 29-нд Америкийн иргэн Эдуард Фовле аялагчийн хувиар БНАСАУ-д очиж, тэнд байхдаа аялал жуулчлалын зорилгод нийцэхгүй, БНАСАУ-ын хуулийг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан гэнэ. БНАСАУ-ын холбогдох байгууллага түүнийг баривчлан шалгаж байна. Холбогдох мэдээлэлд баривчилсан бодитой цагийг тодорхойлоогүй.
Японы Киодо Цусин агентлаг мөн өдөр гадаад харилцааны мэдээллийн албаны хүний үгнээс иш татаж мэдээлэхдээ, тэр америк хүн буудалдаа “Библи”-ийг зориуд орхисон учраас хил гарахаас нь өмнө БНАСАУ-ын эрх баригчид баривчилсан гэж БНАСАУ мэдэгдсэн гэжээ.
Америкийн төрийн департаментын албаны хүн хэлэхдээ, Америк энэ байдлыг анхааралдаа авлаа. Одоо Америкийн иргэний аюулгүй байдлыг баталгаажуулах явдал хамгийн чухал асуудал юм гэжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Америкийн засгийн газар Шведээс Пхеньянд суугаа элчин сайдын яамаар дамжуулж, Америкийн иргэнийг суллахыг БНАСАУ-аас шаардаж байна.
\Сарантуяа орчуулав.\
URL: